[1] Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов.
[2] Түүндах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.
[3] Тэднийэцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгүүдийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн боловч, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв.
[4] Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.
[5] Иехорамхаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.
[6] ТэрээрАхабын гэрийн адил Израилийн хаадын замаар явсан (учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ) бөгөөд ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.
[7] Гэсэнч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.
[8] Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсөддөө хааныг тавьжээ.
[9] ТэгэхэдИехорам цэргийн дарга нар болон бүх тэрэгнүүдтэйгээ гатлав. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлж байсан едомчуудын цохьжээ.
[10] Едомэнэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүнийн ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.
[11] Үүнээсгадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.
[12] Тэгтэлэш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа "Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,
[13] харинИзраилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас
[14] харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна.
[15] Өвчингөөсболж чиний гэдэс дотор өдрөөс өдөрт гарч ирэх болтол, чи маш хүнд гэдэсний өвчингөөр шаналах болно» гэв" гэсэн билээ.
[16] Тэгээд Иехороамын эсрэг ЭЗЭН филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сүнсийг хөдөлгөсөнд,
[17] тэдИудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.
[18] Энэбүхний дараа ЭЗЭН гэдэс доторт нь эдгэршгүй өвчнөөр түүнийг цохив.
[19] Цагхугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс нь болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Хүмүүс эцэгт нь зориулсан шиг түүнд зориулан гал асаасангүй.
[20] Тэрээрхаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.