[1] Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажлууд дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.
[2] Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнүүдийг Соломон Иерусалимд цуглуулав.
[3] Израилийнбүх эрчүүд баяр наадмаар буюу долдугаар сард хаан уруу цугларав.
[4] Дараань Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв.
[5] Левийнтахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав.
[6] Соломонхаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж бархааргүй байлаа.
[7] Тэгээдтахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.
[8] Учирнь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв.
[9] Дамнуургуудмаш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна.
[10] Хоребтбайхдаа Мосегийн оруулан хийсэн хоёр хавтангаас өөр зүйл авдар дотор байгаагүй. Израилийн хөвгүүд Египетээс гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар бол Хореб юм.
[11] Тахилч нар ариун газраас гарцгаахад (учир нь тэнд байсан бүх тахилч нар бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв)
[12] бүхЛевийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.
[13] Бүрээчидболон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойгоо тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа "Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн" хэмээн дуу
[14] ЭЗЭНийцог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.