[1] Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв.
[2] Тэрбас амсраас амсар хүртлээ арван тохой бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, таван тохой өндөр, тойргийн урт нь гучин тохой хэмжээтэй цутгамал төмрөн тэнгис хийжээ.
[3] Түүнийдоор болон бүх эргэн тойронд нь, тэнгисийг бүтнээр тойруулан арван тохойнд үхэр мэт дүрс байжээ. Үхрүүд хоёр эгнээгээр тэнгистэй хамт цутгагдаж хийгдсэн байв.
[4] Тэнгисарван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.
[5] Тэнгисийнхананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв.
[6] Тэрбас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахилд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв.
[7] Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав.
[8] Тэрбас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ.
[9] Тэгээдтэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв.
[10] Тэрээртэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав.
[11] Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд:
[12] хосбагана, тэдгээрийн оройд суулгасан хул хэлбэртэй баганы хоёр толгой, багануудын оройд буй баганы толгойнуудыг халхлах хоёр унжлага,
[13] хоёрунжлагад зориулсан дөрвөн зуун сэмбэрүү буюу багануудын оройд буй хул хэлбэртэй баганы толгойг халхлах унжлага бүрд хоёр эгнээ сэмбэрүү зэрэг нь байв.
[14] Тэрбас тавиурууд, тавиурууд дээр угаалгын сав,
[15] мөндоороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв.
[16] ЭЗЭНийөргөөнд, Соломон хаанд зориулан угаалгын сав, утгуур, сэрээ зэргийг Хурам-аби өнгөлсөн хүрлээр хийсэн юм.
[17] Хаанэдгээр эд зүйлийг Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй Иорданы хөндийд цутгаж хийв.
[18] ИйнхүүСоломон эдгээр бүх эд хэрэглэлүүдийг асар ихээр хийжээ. Учир нь хүрлийн жинг тооцоолох аргагүй байжээ.
[19] Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлсийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд,
[20] зааварлагдсаныдагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар,
[21] шижиралтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд,
[22] шижиралтан чимхүүр, хул аяганууд, галын хорго болон бойпорууд, мөн өргөөний орох үүд, ариунаас ариун газарт орох дотоод хаалгануудыг нь, мөн өргөө буюу гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.