[1] Шебагийн хатан хаан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирс
[2] Соломонтүүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд тайлбарлаж өгөөгүй нэг ч зүйл үлдсэнгүй.
[3] Шебагийнхатан хаан нь Соломоны мэргэн ухаан, түүний барьсан ордон,
[4] хааныширээн дэх хоол, түшмэдийнх сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ.
[5] Тэгээдтэрээр хаанд —Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ.
[6] Гэсэнч би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм. Харагтун, миний сонссон зүйл бол таны мэргэн ухааны хагас хугас нь л байж. Таны тухай миний сонссон мэдээнээс энэ нь илүү ажээ.
[7] Таныард түмэн, таны өмнө үргэлж зогсож, мэргэн ухааныг тань сонордох таны түшмэд ямар ерөөлтэй хүмүүс вэ!
[8] ТаныБурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийнд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэ
[9] Тэгээдтэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.
[10] Офироосалт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнэсийн чулуунуудыг авч ирэв.
[11] Хаанулаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны ордны шатнуудыг, мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгуудыг хийв. Тэдгээртэй адил зүйлсийг урд өмнө Иуда нутагт хараагүй билээ.
[12] Соломонхаан Шебагийн хатан хаанд түүний авчирсан бэлгийн хариуд бэлэг бэлдсэнээс гадна түүний хүссэн бүхнийг өгчээ. Тэгээд хатан хаан эргэж, өөрийн зарц нарын хамт төрөлх нутаг уруугаа буцлаа.
[13] Нэг жилд Соломоны хүлээн авдаг байсан алтны жин нь зургаан зуун жаран зургаан талант байв.
[14] Дээрхалт нь худалдаачид, наймаачдын авчирж байсан алтнаас гадна байв. Мөн Арабын бүх хаад болон орон нутгийн захирагчид Соломонд алт мөнгө авчирдаг байв.
[15] Соломонхаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд том бамбай бүрд зургаан зуун шекел давтмал алт оржээ.
[16] Тэрээрдавтмал алтаар гурван зуун бамбай хийж, бамбай бүрд гурван зуун шекел алт ашигласан бөгөөд хаан эдгээрийг Ливаны ойн гэртээ хадгалав.
[17] Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, түүнийг шижир алтаар бүрэв.
[18] Сэнтийнь зургаан гишгүүртэй, түүнд залгаа алтадсан хөлийн тавиуртай, мөн суудлын хоёр талд түшлэгтэй бөгөөд түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв.
[19] Зургаангишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ. Өөр ямар ч хаант улсад үүний адил зүйл урлаж байсангүй.
[20] Соломонхааны жүнз болон хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн гэрийн бүх сав суулганууд шижир алтаар хийгдсэн байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байв.
[21] Хурамынзарц нарын хамт Таршиш уруу аялдаг хөлөг онгоцнууд хаанд байв. Гурван жилд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, сармагчин, тогос тээн авчирдаг байжээ.
[22] Иинхүү Соломон хаан эд баялаг, мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болов.
[23] Бурхантүүний зүрхэнд өгсөн билиг ухааныг нь сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.
[24] Иржбуй хүн бүр өөрийн бэлэг болох алт, мөнгөн эдлэл, хувцас, зэвсэг, амтлагч, морьд, луусыг авчирж байсан бөгөөд энэ нь жилээс жилд нэмэгдсээр байлаа.
[25] Соломон морьд, тэрэгнүүдэд зориулсан дөрвөн мянган жүчээтэй, мөн арван хоёр мянган морьтонтой байв. Тэрээр тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны хамт Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.
[26] Евфратмөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл, цаашилбал Египетийн хил хүртэлх бүх хаадыг Соломон захирдаг байв.
[27] Хаанмөнгийг Иерусалимд чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг нам доор газрын инжрийн мод шиг элбэг болгосон билээ.
[28] Египетболон бүх орнуудаас тэд Соломонд морьд авчирдаг байлаа.
[29] Соломоны бусад үйлсийг, эхнээс нь дуустал нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэлд, шилон хүн Ахиагийн эш үзүүллэгт болон Небатын хүү Иеробоамын талаар үзмэрч Иддогийн харсан үзэгдлүүдэд бичээгүй гэж үү?
[30] Соломондөчин жил Иерусалимд бүх Израилийг захирлаа.
[31] Соломонэцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн эцэг Давидын хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаанчлав.