Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:03

[1] Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилжээ.

[2] Тэрээрхааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг босгон, Иудад нэгтгэв.

[3] Уззиахаан болохдоо арван зургаа настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехилиа гэдэг байв.

[4] Тэрөөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

[5] Бурханыүзэгдлээр дамжуулан ухаарал авсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав.

[6] Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов.

[7] Бурхантүүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.

[8] Басаммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.

[9] Үүнээсгадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.

[10] Тэрээрцөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлг

[11] Үүнээсгадна, Уззиад дайтахад бэлэн цэрэг байсан бөгөөд тэд хааны түшмэдийн нэг болох Хананиагийн удирдлага доор буй гүүш Иеиел, түшмэд Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ тулаанд гардаг байв.

[12] Гэрбүлүүдийн тэргүүлэгчид болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа.

[13] Тэднийудирдлага доор дайсны эсрэг хаанд дэмжлэг үзүүлэхээр агуу хүчээр тулалдах чадвартай гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв.

[14] Үүнээсгадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.

[15] Иерусалимдтэрээр уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуунууд харвуулах зорилгоор булангууд, цамхгууд дээр байрлуулагдах байв. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар их

[16] Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.

[17] Түүнийараас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч нар орсон билээ.

[18] ТэдУззиа хааныг эсэргүүцэж, түүнд —Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага уугиулахаар ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи итгэлгүй бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй гэв.

[19] ХаринУззиа утлага уугиулах бойпорыг гартаа барин, уурлан хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ.

[20] Ахлахтахилч Азариа болон бүх тахилч нар түүн уруу хартал духан дээр нь уяман өвчин байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргав. ЭЗЭН түүнийг цохьсон учраас Уззиа өөрөө ч гарах гэж яаравчлав.

[21] Уззиахаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв. Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан тул уяман өвчинтэйгөөр тустай гэрт амьдарч байв. Түүний хүү Иотам хааны гэрийг захиран, улс орныхоо хүмүүсийг шүүв.

[22] Уззиагийнбусад үйлсийг эхнээс нь дуустал Амозын хүү эш үзүүлэгч Исаиа бичсэн билээ.

[23] ИнгээдУззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд түүнийг хаадад харьяалагдах булшны талбайд эцэг өвгөдийнх нь хамт оршуулжээ. Ингэхдээ тэд —Тэр бол уяман өвчтэй гэжээ. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.

Шастирын Дэд — Chapters