Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:20

[1] Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[2] Ааронтай ярин, түүнд "Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ" хэмээн хэл гэв.

[3] Ааронтийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав.

[4] Дэнлүүнийсуурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.

[5] ЭЗЭН Мосетэй дахин ярин, айлдахдаа —

[6] Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч, тэднийг цэвэрлэ.

[7] Тэднийгцэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ хамаг үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно.

[8] Тэгээдтэднээр нэг бухыг, тостой хольсон сайн гурилан идээн өргөлийнх нь хамт авахуулах ёстой. Хоёр дахь бухыг чи нүглийн төлөөх тахилд зориулан авагтун.

[9] Чилевичүүдийг хурлын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн бүх чуулганыг цуглуулан,

[10] левичүүдийгЭЗЭНий өмнө авчир. Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавих ёстой.

[11] ТэгээдЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тулд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна.

[12] Тэгээдлевичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.

[13] Чимөн левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.

[14] Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас тусгаарлах ба левичүүд Минийх болно.

[15] Үүнийдараа левичүүд хурлын майханд үйлчлэлийг хийхээр орж болох болой. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөл болгон авчрах ёстой.

[16] Учирнь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Умайг анх нээгч ууган бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн ууган төрөгсдийн оронд Би тэднийг Өөртөө авсан.

[17] Учирнь Израилийн хөвгүүдийн дундах хүн, малын доторх аливаа ууган төрөгсөд нь Минийх. Египетийн нутагт бүх ууган төрөгсдийг Би устгасан тэр өдөр Би тэднийг Өөртөө ариусгасан болой.

[18] ХаринБи Израилийн хөвгүүдийн дундах аливаа ууган төрөгсдийн оронд левичүүдийг авсан.

[19] Хурлынмайханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд

[20] Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв.

[21] Левичүүдбас өөрсдийгөө нүглээс цэвэршүүлэн, хувцсаа угаажээ. Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Аарон тэднийг цэвэрлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ.

[22] Үүнийдараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө хурлын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд үйлдэв.

[23] ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[24] Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой.

[25] Гэвчтавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй.

[26] Хэдийгээртэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд тэдний үүрэгтэй холбогдуулан ийнхүү хийгтүн гэв.

Тооллого — Chapters