[1] ЭЗЭН Мосетэй Синаи уулан дээр ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн угийн бичиг энэ байна.
[2] Аароныхөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.
[3] Эдгээрнь тахилч нар болгон үйлчлүүлэхээр түүний сахил хүртээсэн, тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.
[4] ГэвчНадаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар өөрсдийн эцэг Аароны өмнө тахилчаар үйлчилжээ.
[5] ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
[6] Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга.
[7] Тэдасрын үйлчлэлийг хийхийн тулд хурлын майхны өмнө түүнд болон бүх чуулганд зориулагдсан үүргүүдийг биелүүлэх болно.
[8] Тэдбас асрын үйлчлэлийг хийхийн тулд Израилийн хөвгүүдийн үүргүүдийн хамт хурлын майхны бүх хэрэгслийг сахих болой.
[9] Ингээдчи Аарон болон түүний хөвгүүдэд левичүүдийг өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас бүхлээрээ түүнд өгөгдсөн ажгуу.
[10] Тиймээстахилчийн үйлчлэлийг нь сахиулахын тулд чи Аарон ба түүний хөвгүүдийг томилтугай. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэв.
[11] ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа —
[12] Одоо харагтун. Израилийн хөвгүүдийн дунд умайг нээгч ууган бүрийн оронд Би Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авав. Тиймээс левичүүд нь Минийх байх болно.
[13] Учирнь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.
[14] Тэгээд Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
[15] Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв.
[16] Тиймээсөөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов.
[17] Левийнхөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм.
[18] Ургуудынхаадагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи бөгөөд
[19] ургуудындагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд
[20] ургуудынхаадагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.
[21] Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд болой.
[22] Тэднийтоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв.
[23] Гершончуудынургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа.
[24] Гершончуудынэцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв.
[25] Хурлынмайхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц,
[26] асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.
[27] Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой.
[28] Ариунгазрын үүргийг гүйцэтгэгч, нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй хүн бүрийн тоо нь найман мянга зургаан зуу байв.
[29] Кохатынхөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа.
[30] Кохатчуудынургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан байлаа.
[31] Тэднийүүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.
[32] ТахилчАароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байсан бөгөөд ариун газрын үүргийг гүйцэтгэгчдийг хянадаг байлаа.
[33] Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь Мерарийн ургууд болой.
[34] Тэднийнэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх эр хүйстний тоо нь зургаан мянга хоёр зуу байв.
[35] Мерарийнургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой байлаа.
[36] Мерарийнхөвгүүдийн томилогдсон үүрэгт асрын яс мод, түүний хөндлөвч модод, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах үйлчлэл,
[37] хашаагтойрсон багананууд, углууруудын хамт тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.
[38] Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгүүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой байв.
[39] ЭЗЭНийүгээр Мосе, Аарон нарын тоолсон нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр, ургуудаар тоологдсон левичүүдийн бүх эрчүүд нь хорин хоёр мянга байлаа.
[40] Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —Израилийн хөвгүүдийн нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй ууган бүрийг тоолж, тэдний нэрсийн тоог ав.
[41] Бибол ЭЗЭН мөн. Чи Миний төлөө Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийг, Израилийн хөвгүүдийн сүргийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийн сүргийг авагтун гэж айлдлаа.
[42] ТэгээдМосе өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийг тоолжээ.
[43] Нэрсийнтоогоор нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх ууган эр хүйстэй эрчүүд нь хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.
[44] Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа —
[45] Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсөд болон левичүүдийн сүргийн оронд левичүүдийг авагтун. Левичүүд нь Минийх байх болно. Би бол ЭЗЭН.
[46] Левичүүдээсилүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд
[47] читолгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера),
[48] тэднийдундах илүү гарагсдын золиос болох уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэв.
[49] Тийнхүүлевичүүдээр золиослогдсон хүмүүсээс гадна илүү гарагсдаас золиосны мөнгийг Мосе авчээ.
[50] Израилийнхөвгүүдийн ууган төрөгсдөөс түүний авсан мөнгө нь ариун газрын шекелийн дагуу нэг мянга гурван зуун жаран тав байлаа.
[51] ИнгээдМосе уг золиосны мөнгийг ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор, ЭЗЭНий тушаалаар Аарон болон түүний хөвгүүдэд өгөв.