[1] Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хүү, Хеферийн хүү Зелофехадын охид ойртон иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв.
[2] Тэдхурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод, —
[3] Бидний эцэг цөлд үхсэн боловч Коратай нөхөрлөж ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан тэдгээр хүмүүсийн дунд тэр байгаагүй. Гэвч тэр өөрийн нүгэлдээ үхсэн бөгөөд ямар ч хүүгүй байсан.
[4] Хүүгүйбайснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ? Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч гэв.
[5] Мосетэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.
[6] Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
[7] Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй.
[8] Цаашилбалчи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. "Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн.
[9] Хэрэвтэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн.
[10] Хэрэвтэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн.
[11] Хэрэвтүүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой" гэв.
[12] Дараа нь ЭЗЭН Мосед —Энэ Абарим уул өөд явж, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун.
[13] Түүнийгхарсныхаа дараа чи бас өөрийн ах Аароны адил өвөг дээдэс уруугаа одох болно.
[14] Учирнь Зиний цөлд чуулганыг мэтгэлцэн байх үед усны дэргэд тэдний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн хэмээв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн Мерибагийн ус байлаа.)
[15] Тэгэхэд Мосе ЭЗЭНтэй ярин —
[16] Бүх махан биеийн сүнснүүдийн Бурхан ЭЗЭН чуулганы дээр нэг хүнийг томилох болтугай.
[17] ЭЗЭНийчуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.
[18] ТиймээсЭЗЭН Мосед —Нуны хүү Иошуаг аван, түүний дээр гараа тавигтун. Тэр хүний дотор Сүнс бий.
[19] Түүнийгтахилч Елеазар болон бүх чуулганы өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүрэг хариуцлагыг даалгагтун.
[20] Израилийнхөвгүүдийн бүх чуулган түүнд дуулгавартай байхын тулд чи өөрийн эрх мэдлээс заримыг нь түүн дээр тавигтун.
[21] Түүнээсгадна ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр түүний төлөө асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд, тэр ч байтугай бүх чуулган нь түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.
[22] ЭЗЭНийтүүнд тушаасан ёсоор Мосе хийжээ. Тэр Иошуаг аван, түүнийг тахилч Елеазар, бүх чуулганы өмнө байрлуулав.
[23] Дараань Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүний дээр гараа тавин, түүнд үүрэг хариуцлагыг даалгав.