Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 7:09

[1] Ингээд тэднийг Египетийн нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, хурлын майхан дотор ЭЗЭН Мосед айлдан —

[2] Израилийн хөвгүүдийн бүх цуглааны тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу эр хүйстэн бүрийг, толгой дараалан тоол.

[3] Израилиасдайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр тэдний цэргийн бүлэглэлээр нь тоол.

[4] Үүнээсгадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно.

[5] Танартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур,

[6] СимеоныхоосЗуришаддаин хүү Шелумиел,

[7] ИудагийнхаасАминадабын хүү Нахшон,

[8] ИссахарынхаасЗуарын хүү Нетанел,

[9] ЗебулуныхаасХелоны хүү Елиаб,

[10] Иосефынхөвгүүдээс Ефраимынхаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхаас Педахзурын хүү Гамалиел,

[11] БениаминыхаасГидеонийн хүү Абидан,

[12] ДаныхаасАммишаддаин хүү Ахиезер,

[13] АшерынхаасОчраны хүү Пагиел,

[14] ГадынхаасДеуелийн хүү Елиасаф,

[15] НафталийнхаасЕнаны хүү Ахира нар болой.

[16] Эдгээрнь цуглаанаас дуудагдсан хүмүүс бөгөөд өөрсдийн эцгийн овгуудын удирдагчид билээ. Тэд бол Израилийн мянгатуудын ахлагчид юм гэв.

[17] Тийнхүүнэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван,

[18] тэдхоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ

[19] ЭЗЭНийМосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.

[20] Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[21] Реубеновгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.

[22] Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[23] Симеоновгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.

[24] Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[25] Гадовгийн тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.

[26] Иудагийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[27] Иудаовгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.

[28] Иссахарын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[29] Иссахаровгийн тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.

[30] Зебулуны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[31] Зебулуновгийн тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.

[32] Иосефын хөвгүүдээс тухайлбал, Ефраимын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[33] Ефраимовгийн тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуу байлаа.

[34] Манассегийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[35] Манассеовгийн тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу байлаа.

[36] Бениамины хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[37] Бениаминовгийн тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу байлаа.

[38] Даны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[39] Дановгийн тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байлаа.

[40] Ашерын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[41] Ашеровгийн тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байлаа.

[42] Нафталийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

[43] Нафталиовгийн тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

[44] Эдгээр тоологдсон хүмүүс нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид болох арван хоёр хүнээр тоолуулав. Тэд тус бүр өөрсдийн эцгийн бүлийг төлөөлсөн ажээ.

[45] ИйнхүүИзраилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав.

[46] Тоологдсонбүх эрчүүд нь зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.

[47] Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгоор тоологдсонгүй.

[48] Учирнь ЭЗЭН Мосед ярин, айлдахдаа —

[49] Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний тоог бүү ав.

[50] Харинчи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой.

[51] Тиймээсасрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

[52] Израилийнхөвгүүд өөрсдийн цэргийн бүлэглэлүүдийн дагуу хүн бүр өөрийн хуарангийн дэргэд, өөрийн тугийн доор буудаллах ёстой.

[53] ХаринИзраилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв.

[54] Израилийнхөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.

Тооллого — Chapters