Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:42

[1] Мосе, Аарон нарын удирдлаган дор, цэргийнхээ бүлэглэлүүдээр Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян нь энэ юм.

[2] ЭЗЭНийтушаалаар тэдний аяны дагуу Мосе тэдний эхлэн гарсан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний эхлэн гарсан газруудын дагуу аян нь энэ юм.

[3] Тэданхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аялан хөдөлжээ. Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнө зоригтойгоор гаран,

[4] египетчүүдийндунд ЭЗЭНий устгасан бүх ууган төрөгсдийг египетчүүд оршуулан байх зуур тэд явав. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр залхаан цээрлүүлэлтүүдийг буулгасан болой.

[5] Дараа нь Израилийн хөвгүүд Рамесесаас аялан Суккотод буудалласан юм.

[6] ТэдСуккотоос аялан цөлийн захад орших Етамд буудаллав.

[7] ТэдЕтамаас аялан Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш буцан эргэв. Тэд Мигдолын өмнө буудаллав.

[8] ТэдХахиротын өмнөөс аялан далайн дундуур гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав.

[9] ТэдМарагаас аялан Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм.

[10] ТэдЕлимээс аялан Улаан тэнгисийн дэргэд буудаллав.

[11] ТэдУлаан тэнгисээс аялан Синийн цөлд буудаллав.

[12] ТэдСинийн цөлөөс аялан Дофкад буудалласан болой.

[13] ТэдДофкагаас аялан Алушт буудаллав.

[14] ТэдАлушаас аялан Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар бол тэр болой.

[15] ТэдРефидимээс аялан Синаин цөлд буудаллав.

[16] ТэдСинаин цөлөөс аялан Киброт-хаттаавад буудалласан ажгуу.

[17] Тэд Киброт-хаттааваас аялан Хазеротод буудаллав.

[18] ТэдХазеротаас аялан Ритмад буудаллав.

[19] ТэдРитмагаас аялан Риммон-перезэд буудаллав.

[20] ТэдРиммон-перезээс аялан Либнад буудалласан болой.

[21] ТэдЛибнагаас аялан Риссад буудаллав.

[22] ТэдРиссагаас аялан Кехелатад буудаллав.

[23] ТэдКехелатаас аялан Шефер ууланд буудаллав.

[24] ТэдШефер уулаас аялан Харадад буудаллав.

[25] ТэдХарадаас аялан Макхелотод буудаллав.

[26] ТэдМакхелотоос аялан Тахатад буудаллав.

[27] ТэдТахатаас аялан Терад буудаллав.

[28] ТэдТерагаас аялан Миткад буудаллав.

[29] ТэдМиткагаас аялан Хашмонад буудаллав.

[30] ТэдХашмонагаас аялан Мосеротод буудаллав.

[31] ТэдМосеротоос аялан Бене-иааканд буудаллав.

[32] ТэдБене-иааканаас аялан Хор-хаггидгадад буудаллав.

[33] ТэдХор-хаггидгадаас аялан Иотбатад буудаллав.

[34] ТэдИотбатагаас аялан Абронад буудаллав.

[35] ТэдАбронагаас аялан Езион-геберт буудаллав.

[36] ТэдЕзион-геберээс аялан Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой.

[37] ТэдКадешаас аялан Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.

[38] Тэгээд ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон Хор уулан дээр гарч, Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын эхний өдөр тэнд үхсэн билээ.

[39] Хоруулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.

[40] Канаан нутагт Негевд амьдарч байсан Арадын хаан канаан хүн Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.

[41] Дараа нь тэд Хор уулаас аялан Залмонад буудаллав.

[42] ТэдЗалмонгаас аялан Пунонд буудаллав.

[43] ТэдПуноноос аялан Оботод буудаллав.

[44] ТэдОботоос аялан Моабын хил дээрх Ийе-абаримд буудаллав.

[45] ТэдИймээс аялан Дибон-гадад буудаллав.

[46] ТэдДибон-гадаас аялан Алмон-диблатаимд буудаллав.

[47] ТэдАлмон-диблатаимаас аялан Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав.

[48] ТэдАбаримын уулсаас аялж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав.

[49] ТэдИорданы дэргэд Моабын талд Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.

[50] Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[51] Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд "Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,

[52] угнутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой.

[53] Танар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн болой.

[54] Танар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой.

[55] Гэвчхэрэв та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол та нарын тэднээс үлдээсэн үлдэгсэд нь нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь үүргэнэ болох болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.

[56] Мөнтэдэнд хийхээр төлөвлөснөө тийнхүү Би та нарт хийх болно" гэж хэлэгтүн гэв.

Тооллого — Chapters