[1] ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа —
[2] Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. "Эр, эм аливаа хүн өөрийгөө ЭЗЭНд зориулахаар Назирын тангараг болох онцгой тангаргийг өргөх аваас,
[3] тэрхүн дарс болон хатуу ундааг цээрлэж, дарс, эсвэл хатуу ундаагаар хийгдсэн цууг үл хэрэглэн, усан үзмийн шүүсийг ч үл уун, шинэ буюу хатаасан усан үзмийг ч идэж үл болно.
[4] Тусгаарлалтынхаабүх өдрүүдэд тэрээр усан үзмийн модны үрээс нь аваад хальсыг нь ч хүртэл ямар ч бүтээгдэхүүнийг идэж болохгүй.
[5] Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.
[6] ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй.
[7] Өөрийнэцэг, эх, ах, эгч дүүг ч нас барах үед тэр өөрийгөө тэдний төлөө бузарлах ёсгүй. Учир нь ЭЗЭНд тусгаарлагдсан нь түүний толгой дээр байгаа билээ.
[8] Тусгаарлалтынбүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.
[9] Гэвч хэрэв түүний дэргэд хүн гэнэт үхэж, тэрээр зориулагдсан үстэй толгойгоо бузарласан тохиолдолд цэвэрших өдрөө тэр үсээ хусах ёстой. Тэр долоо дахь өдөрт үсээ хусах болой.
[10] Тэгээдтэр найм дахь өдөр тахилчид, хурлын майхны үүдэнд хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой.
[11] Тахилчнэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, үхсэн хүнээс болсон нүглийнх нь тухайд түүний төлөө эвлэрүүллийг хийнэ. Яг тэр өдөр мөнөөх хүн толгойгоо ариусган,
[12] Назираарбайх өдрүүдээ ЭЗЭНд зориулж, гэмийн төлөөх тахилд нэг настай эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан тул урьдын өдрүүд нь тооцогдохгүй болно.
[13] Энэ бол Назирын хууль бөгөөд тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад тэр хурлын майхны үүдэнд тахилыг авчрах ёстой.
[14] Тэрхүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг,
[15] мөнтостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой.
[16] Тэгээдтахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг өргөх болой.
[17] Тэрбас ЭЗЭНд эвийн тахилын өргөл болгон хуцыг, сагстай исгээгүй талхны хамт өргөх бөгөөд үүний нэгэн адил тахилч, идээн өргөл болон ундаан өргөлийг нь өргөх ажгуу.
[18] Тэгээдуг Назир нь өөрийн толгойн зориулагдсан үсийг хурлын майхны үүдэнд хусаж, толгойнхоо зориулагдсан үсийг аван, эвийн тахилын өргөлийн доорх галд хийнэ.
[19] Тахилчхуцын чанасан далыг, сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг талхыг авч, тэдгээрийг Назирын гар дээр зориулагдсан үсээ хуссаных нь дараа тавина.
[20] Тэгээдтахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.
[21] Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.
[22] Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
[23] Аарон болон түүний хөвгүүдтэй ярин "Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан
[24] «ЭЗЭН чамайг ерөөн, сахих болтугай.
[25] ЭЗЭН чиний дээр Өөрийн нүүрийг гэрэлтүүлж, чамд нигүүлсэнгүй хандах болтугай.
[26] ЭЗЭН Өөрийн нүүр царайг чам уруу өргөн, чамд амар амгаланг өгөх болтугай»" хэмээн хэл.
[27] Тийнхүүтэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.