Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:04

[1] Долдугаар сард, уг сарын эхний өдөр та нар бас ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээ үлээлтийн өдөр болох юм.

[2] Танар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургаар шатаалт тахил өргө.

[3] Бастэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

[4] долоонхурганы тус бүрд нь аравны нэгийг өргөх болой.

[5] Басөөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө.

[6] Эдгээрийгтогтоолынх нь дагуу тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шинэ сарын шатаалт тахил болон түүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл ба тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөгтүн.

[7] Дараа нь энэ долдугаар сарын аравны өдөр та нар ариун цугларалт хий. Та нар өөрсдийгөө даруу болгон ямар ч ажлыг хийж болохгүй.

[8] Танар шатаалт тахилыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон согоггүй нэг бух, нэг хуц, нэг настай долоон эр хургыг авчир.

[9] Тэдгээрийнидээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг,

[10] долоонхурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.

[11] Баснүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг эвлэрүүллийн нүглийн төлөөх тахил, байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.

[12] Дараа нь долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй. Та нар ЭЗЭНд найр наадмыг долоо хоногийн туршид тэмдэглэгтүн.

[13] Танар шатаалт тахил буюу галаар өргөх өргөлийг ЭЗЭНд тааламжит үнэр болгон согоггүй арван гурван бух, хоёр хуц, нэг настай арван дөрвөн эр хургыг авчир.

[14] Тэдгээрийнидээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, арван гурван бухын тус бүрд нь ефагийн аравны гурвыг, хоёр хуцын тус бүрд нь аравны хоёрыг,

[15] арвандөрвөн хурганы тус бүрд нь аравны нэгийг өргө.

[16] Баснүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[17] Дараа нь, хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

[18] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

[19] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[20] Дараа нь, гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

[21] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

[22] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[23] Дараа нь, дөрөв дэх өдөр нь арван бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

[24] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

[25] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[26] Дараа нь, тав дахь өдөр нь есөн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

[27] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

[28] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[29] Дараа нь зургаа дахь өдөр нь найман бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

[30] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

[31] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлүүдээс тусад нь өргөх ёстой.

[32] Дараа нь, долоо дахь өдөр нь долоон бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

[33] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

[34] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргө. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[35] Найм дахь өдөр та нар ёслолын чуулганыг хийх бөгөөд хүнд хүчир ажлыг хийж болохгүй.

[36] Харинта нар нэг бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болох шатаалт тахил буюу галаар өргөх өргөл болгон авчрах ёстой.

[37] Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөнө.

[38] Баснүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Тэдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, түүний ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

[39] Эдгээрийг та нар өөрсдийн тангаргийн өргөлүүд ба өөрсдийн сайн дурын өргөлүүдээс тусад нь шатаалт тахилууд, идээн өргөлүүд ба ундаан өргөлүүд эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд өөрсдийн товлосон цагуудад авчир" гэж хэл гэв.

[40] ЭЗЭНийМосед тушаасан бүгдийн дагуу Мосе Израилийн хөвгүүдэд өгүүлэв.

Тооллого — Chapters