Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:53

[1] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[2] Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүгэй. "Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.

[3] Танайөмнөд тал нь Зиний цөлөөс Едомын хажууг даган сунан үргэлжлэх бөгөөд өмнөд хил чинь Давст тэнгисийн адгаас зүүн тийш сунах ажгуу.

[4] Тэгээдтанай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зин уруу үргэлжлэх бөгөөд түүний төгсгөл нь Кадеш-барнеагаас өмнөд зүгт байх ёстой. Энэ нь Хазараддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.

[5] Угхил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, түүний төгсгөл нь далайд байх ёстой.

[6] Баруун хилийн хувьд гэвэл, та нарт Их тэнгис, түүний эрэг байгаа бөгөөд энэ нь танай баруун хил болох юм.

[7] Танай хойд хил нь энэ болох болой. Та нар хилийн шугамыг Их тэнгисээс Хор уулыг хүртэл татах болой.

[8] Танар Хор уулаас Лебо-хаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой.

[9] Угхил Зифрон уруу гарч, түүний төгсгөл нь Хазар-енанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.

[10] Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.

[11] Угхил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.

[12] Хилнь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу" хэмээв.

[13] Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ —Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой.

[14] Учирнь Реубений хөвгүүдийн овог нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу өөрсдийнхийгөө авсан бөгөөд Гадын хөвгүүдийн овог эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Манассегийн хагас овог өөрсдийн эзэмшлийг хүлээн авсан болой.

[15] Хоёровог болон хагас овог Иерихогийн эгц харалдаа Иорданы цаад талд зүүн тийш наран мандах зүгт өөрсдийн эзэмшлийг авсан болой гэв.

[16] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[17] Та нарт уг нутгийг өв болгон тэнцүү хуваан өгөх хүмүүсийн нэрс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа нар юм.

[18] Нутгийгөв болгон тэнцүү хуваахын тулд та нар овог бүрээс нэг удирдагчийг авагтун.

[19] Тэдгээрхүмүүсийн нэрс нь Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,

[20] Симеоныхөвгүүдийн овгоос Аммихудын хүү Самуел,

[21] Бениаминовгоос Хислоны хүү Елидад,

[22] Даныхөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки,

[23] Иосефынхөвгүүдээс Манассегийн хөвгүүдийн овгоос удирдагч, Ефодын хүү Ханниел,

[24] Ефраимынхөвгүүдийн овгоос удирдагч, Шифтаны хүү Кемуел,

[25] Зебулуныхөвгүүдийн овгоос удирдагч, Парнахын хүү Елизафан,

[26] Иссахарынхөвгүүдийн овгоос удирдагч, Аззаны хүү Палтиел,

[27] Ашерынхөвгүүдийн овгоос удирдагч, Шеломын хүү Ахихуд,

[28] Нафталийнхөвгүүдийн овгоос удирдагч, Аммихудын хүү Педахел нар болой гэв.

[29] Эдгээрнь Канааны нутагт Израилийн хөвгүүдэд өвийг тэнцүү хуваалгахаар ЭЗЭНий тушаасан хүмүүс байлаа.

Тооллого — Chapters