Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:36

[1] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[2] Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв.

[3] Мосеард олонтой ярин —ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд өөрсдийнхөө дундаас эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн.

[4] Израилийнбүх овгийн, овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ.

[5] ТийнхүүИзраилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгат буюу арван хоёр мянгат дайнд авагдав.

[6] Овогбүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.

[7] ИйнхүүЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав.

[8] ТэдМидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав.

[9] Израилийнхөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүх сүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв.

[10] Дараань израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав.

[11] Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав.

[12] Тэдолзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.

[13] Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав.

[14] Дайныалбаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.

[15] Мосетэдэнд —Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү?

[16] Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн.

[17] Тиймучир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун.

[18] Харинэр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн.

[19] Танар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Хүн алсан хэн боловч, алагдагсдад хүрсэн хэн боловч, та нар болон олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.

[20] Танар хувцас бүрийг, арьсан эдлэл бүрийг, ямааны ноолууран бүх зүйлсийг, мөн бүх модон эдийг өөрсдийнхөө төлөө цэвэршүүлэгтүн гэлээ.

[21] Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад —ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой.

[22] Зөвхөналт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,

[23] галдтэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.

[24] Танар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.

[25] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[26] Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий.

[27] Дайндявсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун.

[28] Дайндявсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.

[29] Үүнийгтэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн.

[30] Израилийнхөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.

[31] Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.

[32] Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь,

[33] даланхоёр мянган үхэр,

[34] жараннэгэн мянган илжиг,

[35] хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн тоо нь гучин хоёр мянга байлаа.

[36] Нэгхагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд

[37] хониноосавсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв.

[38] Үхэргучин зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд далан хоёрыг нь авав.

[39] Илжигнүүдгучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд жаран нэгийг нь авав.

[40] Хүмүүсарван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд гучин хоёр хүнийг авав.

[41] ЭЗЭНийМосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.

[42] Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасын хувьд,

[43] цуглааныхагас нь гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь,

[44] гучинзургаан мянган үхэр,

[45] гучинмянга таван зуун илжиг,

[46] арванзургаан мянган хүн байлаа.

[47] Израилийнхөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд өгөв.

[48] Дараа нь цэргийн мянгатуудын захирагчид болох мянгатын дарга нар болон зуутын дарга нар Мосе уруу очин,

[49] Моседхандаж —Таны зарц нар болох бидний удирдлаган дор байгаа дайчдад тооллогыг явуулав. Биднээс нэг ч хүн алдагдаагүй.

[50] Тиймээсбид өөрсдийнхөө төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ.

[51] Мосе, тахилч Елеазар нар гар урлалын бүх төрөл болох тэдгээр алтыг тэднээс авав.

[52] Мянгатындарга нар, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа.

[53] Дайчдаасхүн бүр өөртөө олзыг авсан байлаа.

[54] ТийнхүүМосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.

Тооллого — Chapters