Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:26

[1] Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[2] Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун.

[3] Эр, эм гэлгүй чи гарган явуул. Дунд нь Би оршиж буй тэдний хуаранг тэднээр бузарлуулахгүйн тулд чи тэднийг хуарангаас гаргагтун гэлээ.

[4] Израилийнхөвгүүд түүнчлэн хийж, тэднийг хуарангийн гадна гаргав. ЭЗЭНий Мосед айлдсан ёсоор Израилийн хөвгүүд тийнхүү хийв.

[5] Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа —

[6] Израилийн хөвгүүдэд хандан "Эр, эм аливаа хүн ЭЗЭНд үнэнч бус хандаж, хүн төрөлхтний аливаа нүглүүдийг үйлдэхдээ гэмтэн болно.

[7] Тэрхүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.

[8] Гэвчхэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.

[9] Мөнтахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.

[10] Тиймээсхүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно" гэж хэл гэв.

[11] Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[12] Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. "Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж,

[13] өөрхүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас,

[14] хэрэвнөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал,

[15] тэрхүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөл болох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гү

[16] Тэгээд тахилч, өнөөх эмэгтэйг ойртуулан авчирч, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно.

[17] Тахилчшавар саванд ариун усыг хийж аваад, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ.

[18] Тэгээдтахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.

[19] Тахилчөнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө доор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай.

[20] Харинхэрэв чи нөхрийн доор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас,

[21] (Тэгээд тахилч мөнөөх эмэгтэйгээр хараалын тангаргийг тавиулаад, эмэгтэйд хандан) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөн, ард олны чинь дунд чамайг хараал, тангараг болгох болтугай.

[22] Хараалавчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой.

[23] Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаан арилгах болой.

[24] Тэгээдтэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу.

[25] Тахилчөнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна.

[26] Тахилчдурсгалын өргөл болгон идээн өргөлөөс атгыг авч, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгах болой.

[27] Эмэгтэйдусыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой.

[28] Харинхэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, жирэмслэх чадвар нь хэвээрээ байна.

[29] Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад,

[30] эсвэлнөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу.

[31] Цаашилбал, нөхөр нь гэм буруугаас чөлөөлөгдөж, харин эмэгтэй гэм буруугаа үүрэх болно" гэлээ.

Тооллого — Chapters