Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:45

[1] Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[2] Израилийн хөвгүүд өөрсдийн эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг тэдэнд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээр нутгийг өг.

[3] Доторнь амьдрах хотууд тэднийх болох ёстой. Тэдгээрийн бэлчээрүүд нь тэдний үхэр, мал хийгээд бүх амьтдынх нь болох юм.

[4] Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээрүүд нь хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх болой.

[5] Танар бас хотоос гадагш, зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг төвд нь хотыг оруулан хэмжигтүн. Энэ нь хотуудын бэлчээр нутаг болж, тэднийх болох ёстой.

[6] Левичүүдэдта нарын өгөх хотууд нь алуурчныг зугтан очиход нь зориулан өгөх зургаан хоргодох хот байх ёстой. Тэдгээрийн дээр нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өгөх ёстой.

[7] Левичүүдэдта нарын өгөх бүх хотууд нь дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байх болой.

[8] Израилийнхөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд гэвэл та нар томхоноос нь илүүг авч, багаханаас нь багыг авч өгөх ёстой. Овог бүр өөрийн өвлөж буй эзэмшилтэйгээ харьцуулан өөрийн хотуудаас левичүүдэд өгөгтүн гэлээ.

[9] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[10] Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд хэлэгтүн. "Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ,

[11] хоргодоххот чинь болох хотуудыг өөрсдөдөө сонгон авагтун. Тэгвэл аливаа хүнийг санамсаргүй алсан алуурчин нь тийшээ зугтах юм.

[12] Тэдгээрхотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно.

[13] Танарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх болой.

[14] Танар гурван хотыг Иорданы цаад талд, гурван хотыг Канааны нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой.

[15] Эдгээрзургаан хот нь Израилийн хөвгүүд, харь хүн болон тэдний дунд буй түр суугчийн төлөө хоргодох газар болох ёстой. Хүнийг санамсаргүйгээр алсан аливаа хүн тийш зугтан очиж болно.

[16] Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

[17] Хэрэвхүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

[18] Эсвэлхэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохисон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.

[19] Цусанөшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно.

[20] Хэрэвтэр үзэн ядсанаас болж түүнийг түлхэх, эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэх ба үр дүнд нь тэр хүн үхсэн бол,

[21] эсвэлхэрэв тэр өс хонзон санаж өөрийн гараараа түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохисон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.

[22] Харин хэрэв тэр түүнийг өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол,

[23] эсвэлтүүнийг харалгүй дээрээс нь, үхүүлж болохоор чулуун зүйлийг унагаснаас болж тэр хүн үхсэн бол, тэр түүний дайсан байгаагүй, түүнийг гэмтээх гээгүй учраас

[24] цуглааннь алуурчин болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр тогтоолуудын дагуу шүүх ёстой.

[25] Алуурчныгцусан өшөө авагчийн гараас цуглаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу.

[26] Харинхэрэв алуурчин нь нэгэн цагт өөрийн зугтан очих хоргодох хотынхоо хилээс гадагш гаран,

[27] цусанөшөө авагч нь түүний хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, цусан өшөө авагч нь алуурчныг албал тэрээр цусны буруутан болохгүй.

[28] Учирнь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруугаа буцах болно.

[29] Эдгээр зүйлс нь та нарын бүх амьдрах газарт, үр удмын чинь туршид хууль ёсны тогтоол болох болой.

[30] Хэрэвхэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн гэрчлэлээр ямар ч хүнийг алах ёсгүй.

[31] Түүнээсгадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой.

[32] Хоргодоххот уруугаа зугтсан хүний төлөө та нар золиос авч, тахилчийг нас барахаас өмнө нутагтаа амьдрахаар буцахыг түүнд зөвшөөрч болохгүй.

[33] Ийнхүүта нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу.

[34] Дунднь Би орших, дотор нь та нар амьдрах тэр нутгийг та нар бузарлаж үл болно. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байгаа" гэлээ.

Тооллого — Chapters