Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:26

[1] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[2] Израилийн хөвгүүдтэй ярьж, эцгийн бүл болгоны төлөө тэднээс нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу бүх удирдагчдаас нь арван хоёр таягийг ав. Хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн.

[3] Тэднийэцгүүдийн бүл болгоны тэргүүлэгч бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.

[4] Дараань чи тэдгээрийг Миний чамтай уулздаг хурлын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.

[5] Минийсонгох хүний таяг нахиалах болно. Тийнхүү чиний эсрэг гомдоллож байгаа Израилийн хөвгүүдийн гомдлуудыг Би Өөрийнхөө дээрээс салгах болно гэв.

[6] Тиймучраас Мосе Израилийн хөвгүүдтэй ярьсан бөгөөд тэдний бүх удирдагчид нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу нэг нэг таягийг буюу арван хоёр таягийг Аароны таягтай хамт түүнд өгөв.

[7] ТийнхүүМосе гэрчлэлийн майханд ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.

[8] Дараагийн өдөр нь Мосе гэрчлэлийн майханд оров. Харагтун, Левийн гэрийн Аароны таяг нахиалан гөлөглөж, цэцэглээд боловсорсон буйлсын жимсийг гаргасан байв.

[9] Дараань Мосе бүх таягуудыг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүд уруу авчрав. Тэд харж, хүн бүр өөрийн таягийг авав.

[10] ХаринЭЗЭН Мосед —Намайг эсэргүүцэх тэдний гомдлуудыг эцэс болгохын тулд чи Аароны таягийг тэрслэлийн эсрэг тэмдэг болгон хадгалахаар гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр тэд үхэхгүй юм хэмээн айлдав.

[11] ТийнхүүМосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тийнхүү тэр хийв.

[12] Дараа нь Израилийн хөвгүүд Мосетэй ярин —Харагтун, бид мөхөж, бид үхэж байна. Бид бүгд үхэж байна!

[13] ЭЗЭНийасарт ойртож очсон хүн бүр үхэх ёстой. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.

Тооллого — Chapters