[1] Тэгээд Балаам Балакт —Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.
[2] Балаамынхэлсэн ёсоор Балак хийв. Балак, Балаам нар тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.
[3] ТэгээдБалаам Балакт хандан —Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.
[4] БурханБалаамтай уулзсан бөгөөд тэр Түүнд —Би долоон тахилын ширээг босгосон. Тахилын ширээ бүр дээр би бух болон хуцыг өргөв хэмээн өгүүллээ.
[5] ТэгээдЭЗЭН Балаамын аманд үг хийгээд —Балак уруу буцан очиж, ийнхүү хэлтүгэй гэв.
[6] Тиймээстэр түүн уруу буцан очлоо. Харагтун, тэр болон Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв.
[7] Тэрсургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь —Моабын хаан Балак намайг Арамаас, Дорнын уулсаас авчирч, "Ирж, миний төлөө Иаковыг хараагтун. Ирж, Израилийг буруушаагтун" гэв.
[8] Бурханы хараагаагүй хүнийг би хэрхэн хараах билээ? ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг би хэрхэн буруушааж чадах билээ?
[9] Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.
[10] Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ? Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй, төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай гэлээ.
[11] Тэгэхэд Балак Балаамд —Чи надад юу хийчих вэ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан. Гэтэл харагтун, чи чухамдаа тэднийг ерөөлөө гэв.
[12] Тэрхариу болгон —ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.
[13] Дараа нь Балак түүнд —Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ.
[14] Ингээдтэр түүнийг Писгагийн орой өөд Зофимийн бэлчээр уруу аваачиж, долоон тахилын ширээг босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв.
[15] ТэрБалакт —Тээр тэнд би өөрөө ЭЗЭНтэй уулзаж байх зуур, шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.
[16] Дараань ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд, —Балак уруу буцан очиж, чи ингэж хэлтүгэй хэмээн айлдав.
[17] Тэртүүн уруу очлоо. Харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын бүх удирдагчид шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс —ЭЗЭН юу айлдав? гэж асуув.
[18] Тэгэхэдтэр сургаалт зүйрлэлээр ярин, хэлсэн нь —Балак аа, босож сонсогтун. Зиппорын хүү, над уруу чих тавь!
[19] Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
[20] Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй.
[21] Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд байна.
[22] Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.
[23] Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга, Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй. Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай.
[24] Харагтун, ард түмэн эм арслан мэт өндийж байна. Арслан мэт тэр өөрийгөө өргөнө. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа доош хэвтэхгүй гэлээ.
[25] Тэгэхэднь Балак Балаамд —Тэднийг ердөө ч бүү хараа, ердөө ч бүү ерөөгтүн гэв.
[26] ГэвчБалаам хариуд нь Балакт —"ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой" хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.
[27] Тэгэхэд Балак Балаамд —Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Тэндээс чи миний төлөө тэднийг хараах нь Бурханы мэлмийд зөв байж магад гэв.
[28] ТийнхүүБалак зэлүүд нутаг уруу харах Пеорын оройд Балаамыг аваачив.
[29] БалаамБалакт —Энд надад долоон тахилын ширээг босго. Энд надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.
[30] Балаамынхэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.