Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:53

[1] Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв.

[2] Учирнь тэд өөрсдийн бурхдын тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ.

[3] ИйнхүүИзраиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв.

[4] ЭЗЭНМосед —Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав.

[5] ТиймээсМосе Израилийн шүүгчдэд —Өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн, өөрсдийн хүмүүсийг та нарын хүн нэг бүр чинь алагтун гэлээ.

[6] Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав.

[7] ТахилчАароны хүү, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа, чуулганы дундаас босож, гартаа жад авав.

[8] ТэрээрИзраиль эрийн араас майхан уруу орж, Израиль эр ба эмэгтэйн биеийг нэвт хатган, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гай гамшиг зогсов.

[9] Гамшгаарүхэгсэд нь хорин дөрвөн мянга байлаа.

[10] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[11] Тахилч Аароны хүү, Елеазарын хүү Финехас нь тэдний дунд Миний хардалтаар хардсанаараа Израилийн хөвгүүдээс Миний хилэнг эргүүлсэн. Ингэснээр Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгаагүй.

[12] Тиймучраас "Харагтун, Би түүнд Өөрийн энхийн гэрээг өгч байна.

[13] Энэнь түүнд болон түүний дараах үр удамд нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ болно. Учир нь тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдийн төлөө эвлэрүүллийг хийсэн юм" гэж хэл хэмээв.

[14] Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан Израиль эрийн нэр нь симеончуудын дунд эцгийн бүлийн удирдагч Салугийн хүү Зимри байв.

[15] АлагдсанМидиан эмэгтэйн нэр нь Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүлэгч Зурын охин Козби байлаа.

[16] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —

[17] Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь.

[18] Учирнь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын хэрэг ба Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан тэдний эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэлээ.

Тооллого — Chapters