[1] Гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазар нартай ЭЗЭН ярин, —
[2] Израиль дотор дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны хүн бүрийг эцгүүдийнх нь бүлүүдээр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулганы тооллогыг явуул гэв.
[3] ТиймээсИериход, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин —
[4] ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм.
[5] Израилийнууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,
[6] Хезроноосгарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв.
[7] Эдгээрнь реубенчүүдийн ургууд ба тэдний тоологдсон хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа.
[8] Паллугийнхүү нь Елиаб байв.
[9] Елиабынхөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.
[10] Тэднийгүхэх үед, хоёр зуун тавин хүнийг гал залгихад газар амаа нээн, тэднийг Коратай хамт залгисан юм. Ингэснээр тэдэнд анхааруулга болжээ.
[11] Гэсэнч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.
[12] Симеоны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг,
[13] Зерагаасгарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв.
[14] Эдгээрнь симеончуудын ургууд бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.
[15] Гадын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг,
[16] Ознигоосгарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг,
[17] Ародаасгарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв.
[18] Эдгээрнь тоологдсон хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ургууд бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв.
[19] Иудагийн хөвгүүд нь Ер, Онан нар байв. Гэвч Ер, Онан нар Канаан нутагт үхсэн байлаа.
[20] Иудагийнхөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.
[21] Перезийнхөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа.
[22] Эдгээрнь тоологдсон хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.
[23] Иссахарын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Толагаас гарсан толачуудын ураг, Пуваас гарсан пувачуудын ураг,
[24] Иашубаасгарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв.
[25] Эдгээрнь тоологдсон хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв.
[26] Зебулуны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв.
[27] Эдгээрнь тоологдсон хүмүүсийн дагуу зебулунчуудын ургууд бөгөөд жаран мянга таван зуун хүн байв.
[28] Иосефын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Манассе, Ефраим нар байлаа.
[29] Манассегийнхөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.
[30] Гилеадынхөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг,
[31] Асриелаасгарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг,
[32] Шемидагаасгарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв.
[33] Хеферийнхүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой.
[34] Эдгээрнь Манассегийн ургууд байв. Тэднээс тоологдсон хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.
[35] Ефраимын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв.
[36] Шутелагийнхөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа.
[37] Эдгээрнь тоологдсон хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ургууд бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эдгээр нь ургуудынхаа дагуу Иосефын хөвгүүд болой.
[38] Бениамины хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг,
[39] Шефуфамаасгарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв.
[40] Белагийнхөвгүүд нь Ард, Нааман нар байсан. Ардаас ардчуудын ураг, Нааманаас нааманчуудын ураг гарсан билээ.
[41] Эдгээрнь ургуудынхаа дагуу Бениамины хөвгүүд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга зургаан зуу байлаа.
[42] Даны хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шухамаас гарсан шухамчуудын ураг байлаа. Эдгээр нь ургуудынхаа дагуу Даны ургууд билээ.
[43] Тоологдсонхүмүүсийн дагуу шухамчуудын бүх ургууд нь жаран дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.
[44] Ашерын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Имнагаас гарсан имничүүдийн ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан беричүүдийн ураг байв.
[45] Бериагийнхөвгүүдээс Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байв.
[46] Ашерынохины нэрийг Сера гэдэг байв.
[47] Эдгээрнь тоологдсон хүмүүсийн дагуу Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.
[48] Нафталийн хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг,
[49] Иезерээсгарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.
[50] Эдгээрнь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.
[51] Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.
[52] Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —
[53] Газар нутгийг эдгээрийн дунд нэрсийн тооны дагуу өв болгон хуваах болой.
[54] Томхонбүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой.
[55] Гэвчнутгийг шодолтоор хуваах ёстой. Тэд өөрсдийн эцгүүдийн овгуудын нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой.
[56] Шодсонсонголтын дагуу тэдний өв нь том, бага бүлгүүдийн хооронд хуваагдах юм хэмээв.
[57] Эдгээр нь левичүүдээс ургуудынхаа дагуу тоологдсон хүмүүс билээ. Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв.
[58] Левийнургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болсон.
[59] Амрамынэхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе болон тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.
[60] АарондНадаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв.
[61] ХаринНадаб, Абиху нар ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөх үедээ үхсэн болой.
[62] Тэднээстоологдсон хүмүүс болох нэг сартай ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.
[63] Эдгээр нь Иериход Иорданы зэргэлдээ, Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс болой.
[64] ГэвчСинаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд байхгүй байлаа.
[65] Учирнь ЭЗЭН тэдний тухайд —Тэд цөлд зайлшгүй үхэх болно хэмээн айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.