[1] Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.
[2] Тэнд чуулган ус байхгүй байсан бөгөөд тэд Мосе, Аарон нарын эсрэг цуглацгаав.
[3] Ардолон Мосетэй мэтгэлцэн, —Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой!
[4] Биднийгболон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулганыг энэ цөлд авчрав?
[5] Биднийгэнэ ёрын газар авчрахаар юунд чи биднийг Египетээс гаргав? Энэ чинь үр тариа, инжир, усан үзэм, анарын газар нутаг биш, энд уух ус ч алга гэцгээв.
[6] Тэгэхэднь Мосе, Аарон нар чуулганы дундаас хурлын майхны үүд уруу гарч очин, нүүрээрээ унав. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан тэдэнд үзэгдлээ.
[7] ЭЗЭНМосетэй ярин, айлдахдаа —
[8] Таяг ав. Чи өөрийн ах Ааронтай хамт чуулганыг цуглуулаад, тэдний нүдний өмнө усыг нь гаргуулахаар хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, чуулган ба тэдний малыг услагтун гэв.
[9] ТийнхүүЭЗЭНий тушаасан ёсоор Мосе Түүний өмнөөс таяг авав.
[10] Мосе, Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулав. Тэрээр тэдэнд —Тэрслэгчид та нар, одоо сонсогтун. Бид энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу? гэлээ.
[11] Дараань Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.
[12] ХаринЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.
[13] Энэус нь Мерибагийн ус байжээ. Учир нь тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй мэтгэлцсэн бөгөөд Тэрээр тэдний дунд Өөрийн ариун болохыг нотолсон билээ.
[14] Мосе дараа нь Кадешаас Едомын хаан уруу элч нарыг илгээж, —Таны дүү Израиль ингэж хэлсэн. "Бидний дээр унасан бүх зовлонг та мэднэ.
[15] Биднийөвөг дээдэс Египет уруу явж, бид Египетэд удаан хугацаагаар байсан бөгөөд египетчүүд бидэнд болон өвөг дээдэст маань муугаар хандаж байсан билээ.
[16] Гэвчбид ЭЗЭН уруу хашхирахад, Тэр дууг маань сонсон, тэнгэр элчийг илгээн, биднийг Египетээс гаргасан болой. Одоо харагтун, бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.
[17] Нутгаартань дамжин өнгөрөхийг бидэнд зөвшөөрөөч? Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгийг дайран өнгөрөхгүй. Бид худгаас ч ус уухгүй. Бид нутгийг тань дамжин өнгөртлөө баруун тийш ч, зүүн тийш ч эргэлгүй хааны их замын дагуу явах болно" гэв.
[18] ГэвчЕдом түүнд —Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв.
[19] ДахинИзраилийн хөвгүүд түүнд —Бид их замаар л явах болно. Хэрэв би болон сүрэг маань танай аливаа уснаас уух аваас би үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг надад зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.
[20] Харинтэр —Чи дамжин өнгөрч болохгүй хэмээн хариулав. Едом нь их хүч, хатуу нударгаар түүний эсрэг гарав.
[21] ТийнхүүЕдом өөрийн нутаг дэвсгэрээр Израилийг дамжин өнгөрүүлэхээс татгалзжээ. Ингээд Израиль түүнээс эргэв.
[22] Тэд Кадешаас хөдлөх үед Израилийн хөвгүүдийн бүх чуулган Хор ууланд хүрэв.
[23] Дараань ЭЗЭН Едомын нутгийн хил дээр Хор ууланд Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа —
[24] Аарон өөрийн ард олон уруу аваачигдах болно. Учир нь та нар Мерибагийн усны дэргэд Миний тушаалын эсрэг тэрсэлсэн учраас Израилийн хөвгүүдэд Миний өгөх нутагт тэрээр орохгүй.
[25] Ааронболон түүний хүү Елиазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун.
[26] Аароныхувцсыг тайлан, хүү Елеазарт нь өмсгөгтүн. Тийнхүү Аарон өөрийн ард олонд аваачигдах бөгөөд тэндээ үхэх болно хэмээв.
[27] ИйнхүүМосе ЭЗЭНий тушаасан ёсоор хийж, тэд бүх чуулганы нүдний өмнө Хор уул уруу гарав.
[28] МосеАароны хувцсыг тайлан авч хүү Елеазарт нь өмсгөсний дараа Аарон тэнд уулын орой дээр үхэв. Дараа нь Мосе, Елеазар нар уулаас буув.
[29] Бүхчуулган нь Аароны үхсэнийг хараад, Израилийн бүх гэр Аароны хойноос гуч хоногийн турш уйлалдав.