[1] Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов.
[2] ТиймээсИзраиль ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв.
[3] ЭЗЭНИзраилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ.
[4] Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов.
[5] Ардтүмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.
[6] ЭЗЭНард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.
[7] Тиймээсард түмэн Мосе уруу ирж —Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.
[8] ТэгтэлЭЗЭН Мосед —Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв.
[9] Мосехүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.
[10] Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав.
[11] ТэдОботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав.
[12] Тэндээстэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа.
[13] Тэндээстэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв.
[14] Тиймээсч үүнийг ЭЗЭНий Дайны Номд "Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,
[15] Арын талбай уруу сунан, Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой" хэмээсэн байдаг.
[16] Тэндээстэд ЭЗЭНий Мосед "Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье" хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.
[17] Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа. —Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.
[18] Удирдагчдын малтаж, ард олны язгууртнуудын очирт таягаар болон тэдгээрийн таягуудаар ухсан худаг. Цөлөөс тэд Маттана уруу
[19] МаттанагаасНахалиел уруу, Нахалиелаас Бамот уруу,
[20] Бамотаасзэлүүд нутаг уруу харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.
[21] Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн, —
[22] Танай нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэг уруу хазайхгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ.
[23] ГэвчСихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав.
[24] ТэгээдИзраиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа.
[25] Израильтэдгээр бүх хотуудыг авсан бөгөөд аморичуудын бүх хотуудад, Хешбон болон түүний бүх тосгодод Израиль амьдрав.
[26] Учирнь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ.
[27] Тиймээсзүйр үгээр яригсад нь "Хешбонд ирэгтүн. Тэр нь босгогдог! Сихоны хот нь байгуулагдаг.
[28] Учир нь Хешбоноос гал, Сихоны хотоос дөл гарчээ. Тэр нь Моабын Арыг, Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.
[29] Моаб аа, чамд гай ирэг! Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна! Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч, өөрийн охидыг олзлуулав.
[30] Гэвч бид тэднийг доош хаяж, Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв. Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв" гэдэг.
[31] ИйнхүүИзраиль нь аморичуудын нутагт амьдрав.
[32] Иазерыгтагнахаар Мосе хүн илгээжээ. Тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.
[33] Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Едреид дайтахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав.
[34] ГэвчЭЗЭН Мосед —Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав.
[35] Тиймээстэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.