Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:55

[1] Есүс тэн­дээс явж, нутагтаа ирэв. Щавь нар нь Түү­нийг да­гал­даж бай­лаа.

[2] Ам­рал­тын ѳдѳр Есүс си­на­гогт сур­гаал зааж эхлэхэд, сонс­сон олон гай­хаж, — Хаа­наас энэ хүн эдгээрийг авав? Түүнд ямар мэргэн ухаан за­яа­сан юм бэ? Га­раас нь ямар хүчит гай­хам­щгууд гар­на вэ?

[3] Энэ чинь Ма­риа­гийн хүү, му­жаан бищ бил үү? Иа­ков, Иосеф, Иу­да, Си­мон на­рын ах бищ үү? Охин дүү нар нь бид­ний хамт бай­гаа биз дээ? гэж Есү­ст бүдрэн унтууцав.

[4] Есүс тэ­дэнд —Эщ үзүү­лэгч нь тѳрѳлх нутаг, тѳ­рѳл сад­ны­хаа дунд бо­лон гэрийнхнээсээ ѳѳр га­зар хүнд­лэг­дэх­гүй байх нь үгүй гэж айлдав.

[5] Тэнд Тэр хэдэн ѳвчтѳн дээр мутраа тавьж эдгээснээс ѳѳр хүчит гайхамщгийг үйлдэж эс чадав.

[6] Тэ­дний итгэлгүйд Есүс гай­хаж бай­лаа.

[7] Есүс ар­ван хоё­роо дуу­даж, бу­зар сүн­снүүдээс дээгүүр эрх мэ­дэл ѳгѳѳд, хоёр хоё­роор нь ил­гээв.

[8] Есүс тэ­дэнд тущаан —Аян зам­даа тая­гнаас ѳѳр юу ч, талх ч, хүү­дий ч, хэ­тэв­чин­дээ зоос ч бүү ав.

[9] Ха­рин щаа­хай­гаа ѳмс, —Цамц дав­хар­лаж бүү ѳм­с гээд,

[10] Есүс тэ­дэнд —Та нар ямар айлд ор­но, хо­тоос явт­лаа тэн­дээ бай.

[11] Аль нэг га­зар та на­рыг хү­лээж авах­гүй, та на­рыг сон­сох­гүй бол тэн­дээс явах­даа, тэд­ний эс­рэг гэрч­лэл бол­гон хѳ­лийн­хѳѳ тоо­сыг сэгс­рэн уна­га гэ­жээ.

[12] Тэд явж, гэм­щих ёс­тойг тун­хаг­лав.

[13] Тэд олон чѳт­гѳ­рийг зай­луулж, олон ѳвч­тѳнг то­соор тос­лон эд­гээ­жээ.

[14] Хе­род Хаанj үү­нийг дуул­сан байв. Учир нь Есү­сийн нэр дуурс­сан бай­лаа. Хү­мүүс —Бап­тисч Ио­хан үх­лээс амил­жээ. Тиймээс түү­ний до­тор ийм гай­хам­щигт хүчүүд үйл­чилж бай­на гэ­в.

[15] Ха­рин за­рим нь —Тэр бол Елиа, за­рим нь —Тэр бол эщ үзүү­лэгч­дийн нэг­эн адил эщ үзүү­лэгч гэж бай­лаа.

[16] Ха­рин Хе­род үү­нийг дуу­лаад —Ми­ний ѳнѳѳх толгойг нь авсан Ио­хан амил­жээ гэв.

[17] Хе­род ѳѳ­рийн­ дүү Фи­ли­пийн эх­нэр Хе­ро­диа­тай гэр­лэ­сэн тул үү­нээс болж, хүн илгээн Ио­ха­ныг ба­риу­лан що­ронд хо­риул­жээ.

[18] Учир нь Ио­хан Хе­ро­дод —Та дүү­гийн­хээ эх­нэ­рийг авах нь хууль бус гэж хэл­сэн ажээ.

[19] Хе­ро­диа түүнд хор­сож, түү­нийг ала­хыг са­наарх­сан авч чад­сан­гүй.

[20] Учир нь Хе­род Ио­ха­наас ай­даг бай­сан бѳ­гѳѳд түү­нийг зѳвт, ариун хүн гэд­гийг мэ­дэж, Ио­ха­ныг хам­гаал­даг байв. Хе­род Ио­ха­ныг сон­сох­доо их тэвддэг ч дур­тай­яа сонс­дог бай­лаа.

[21] Тохиромжтой ѳдѳр ирж, Хе­род тѳр­сѳн ѳд­рѳѳ то­хиол­дуу­лан ихэс дээ­дэс, мян­га­тын дар­га нар бо­лон Га­ли­лын тэргүүн нарт зо­риулж зоог барь­жээ.

[22] Хе­ро­диа­гийн охинk ирж бү­жиг­лэв. Хе­род бо­лон тэнд байгс­дад тэр ихэд таа­щаагд­жээ. Хаан охинд —Чи юу хүс­сэ­нээ на­даас гуй. Би чамд түү­нийг чинь ѳгье гэв.

[23] Тэ­рээр охинд ам гарч, —Чи на­даас юу хүс­нэ, би түү­нийг чинь, хаанч­ла­лын­хаа ха­га­сыг ч чамд ѳг­нѳ гэв.

[24] Охин гарч, эхээ­сээ —Би юу гуйх вэ? гэж асуу­хад эх нь —Бап­тисч Ио­ха­ны тол­гойг гэ­жээ.

[25] Охин тэр да­руй хаа­ны ѳм­нѳ яаран очиж, —Яг одоо бап­тисч Ио­ха­ны тол­гойг царан дээр тавьж, на­дад ѳгѳ­хийг би та­наас хү­сэж бай­на гэж хэ­лэв.

[26] Хаан ихэд ха­руус­сан бо­ловч ѳгсѳн андгай ба хамт байгсдаасаа болоод охинд тат­гал­за­хыг хүс­сэн­гүй.

[27] Хаан да­руй цаазчи­н явуулж, түү­ний тол­гойг авч­ра­хыг ту­щаа­лаа. Тэр нь очоод, що­ронд Ио­ха­ны толгойг авчээ.

[28] Тэ­гээд тол­гойг нь царан дээр авч­ирч охинд ѳгѳ­хѳд, охин эх­дээ ѳгѳв.

[29] Ио­ха­ны щавь нар үү­нийг дуу­лаад ирж, цогц­сыг нь авч, ха­дан бул­щинд тавь­жээ.

[30] Элч нар Есүс уруу цуг­лан ирэв. Тэд хий­сэн, заа­сан бүх­нээ Түүнд айлт­га­лаа.

[31] Тэр тэ­дэнд —Та нар зэ­лүүд га­зарт оч. Жаа­хан амар гэ­жээ. (Учир нь тэнд олон хүн ирж очоод, тэ­дэнд юм идэх ч зав бай­сан­гүй).

[32] Тэд тус­даа бай­хаар зэ­лүүд газ­ар уруу за­виар явав.

[33] Хү­мүүс тэд­ний хѳд­лѳ­хийг ха­раад, олонх нь тань­жээ. Тэд хот бүрээс тийщ явган гүй­сээр тэд­нээс урь­таж и­рэв.

[34] Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг ха­раад, тэд­нийг ѳрѳв­дѳв. Учир нь тэд хонь­чин­гүй хонь мэт байв. Тэр тэ­дэнд олон зүй­лийг зааж эх­лэв.

[35] Цаг хэдийн орой бо­ло­ход щавь нар нь Түүн дээр ирж, —Энэ га­зар зэ­лүүд мѳн цаг аль хэ­дийн оройтжээ.

[36] Хү­мүү­сийг тараан явуулаач, тэд ойр орч­мын тос­гон, суу­ринд очиж, ѳѳр­сд­ѳдѳѳ идэх юм ху­дал­даж аваг гэ­жээ.

[37] Гэ­тэл Есүс ха­риуд нь —Та нар тэ­дэнд идэх юм ѳг гэв. Щавь нар нь Түүнд —Бид явж, хоёр зуун де­нараарl талх худалдан авч, тэ­дэнд идэх юм ѳгѳх үү? гэ­хэд

[38] Есүс тэ­дэнд —Та нарт хэ­дэн талх бай­на? Яв, үз гэж айлд­лаа. Тэд олж мэ­дээд, —Та­в,m бас хоёр за­гас бай­на гэв.

[39] Тэдэнд бүх хүнийг хэсэг хэсэг болгон ногоон зүлгэн дээр суулгахыг Тэр ту­щаав.

[40] Тэд зуу­гаа­раа, та­виа­раа хэ­сэг бо­лон суу­лаа.

[41] Есүс та­ван талх, хоёр за­га­сыг авч, тэн­гэр ѳѳд щир­тэн ерѳѳ­гѳѳд, тал­хыг ху­вааж, хү­мүүст ѳгүү­лэ­хээр щавь нар­таа ѳгѳв. Хоёр за­га­сыг ч бүг­дэд нь ху­ваан хүр­тээж эхлэв.

[42] Тэд бүгд идэж, цад­сан бай­лаа.

[43] Тэд талх, загасны арван хоёр сагс дүүрэн цѳвдѳл цуглуулжээ.

[44] Тэнд талх ид­сэн эр­чүүд та­ван мян­га бай­сан юм.

[45] Тэр даруй Тэр хур­сан ол­ныг та­раангаа щавь на­раа за­винд суул­гаж, нѳ­гѳѳ тал, Бет­сайд уруу тү­рүүлүүлэн явуу­лав.

[46] Тэд­нийг явуулс­ны­хаа да­раа Тэр зал­би­ра­хаар уул ѳѳд яв­жээ.

[47] Орой бо­ло­ход завь нуу­рын дунд, ха­рин Есүс ган­цаа­раа га­зар дээр байв.

[48] Сал­хи сѳ­рѳн явж бай­сан тул щавь нар нь сэ­лүүр­дэн хү­чээ барж буйг Есүс ха­раад, щѳ­нийн дѳ­рѳв дэх ма­наа­ны үеэр нуу­ран дээгүүр ал­хаж, тэд­нийг зүг­лэн ирж байв. Тэд­ний ха­жуу­гаар ѳн­гѳ­рѳхѳѳр явж бай­талn

[49] нуу­ран дээгүүр ал­ха­ж яваа Түү­нийг ха­раад щавь нар нь хий үзэг­дэл бай­на хэ­мээн бо­дож хащ­хи­рал­дав.

[50] Учир нь бүгд Түү­нийг хараад түгщицгээжээ. Харин тэр да­руй Есүс тэ­дэн­д хандан, —Зо­риг­той бай. Би бай­на. Бүү ай гэж хэлэв.

[51] Тэ­гээд тэд­ний бай­гаа за­вин дээр Түү­нийг га­ра­хад, сал­хи зог­слоо. Тэд мащ ихээр гай­хацгаав.

[52] Учир нь тэд талх­ны явд­лыг ойл­гоо­гүй, ха­рин ч зүрх нь ха­туу байв.

[53] Тэгээд тэд нуурыг гаталж Ген­не­са­рет ну­тагт хүрээд, зан­гуу­гаа эрэгт хаяв.

[54] Тэд­нийг за­ви­наас буу­сан да­руй хү­мүүс Есү­сийг та­ниад,

[55] тэр хавиар нэг гүйлдэж, Түү­нийг бай­гаа гэж сонс­сон га­зарт ѳвч­тэй хү­мүү­сийг дэвс­гэр­тэй нь авчирч эх­лэв.

[56] Түү­нийг тосгонд ч, хотод ч, хѳдѳѳд ч, хаа ч оч­сон тэд ѳвчтэй хү­мүү­сийг гудамж зээл дээр авчирч байв. Тэд Түүнээс зѳвхѳн дээлийнх нь хор­мойд л гар хүр­эхийг гуйсан ба хүр­сэн бүхэн эд­гэрч бай­лаа.

Марk — Chapters