Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:25

[1] Тэр да­руй ах­лах та­хилч нар, ах­лагчид, хуу­лийн багщ нар бүх Зѳв­лѳ­лийн хамт ѳг­лѳѳ эрт зѳв­лѳл­дѳѳд, Есү­сийг хүлж аваачаад Пи­ла­тад ѳгѳв.

[2] Пи­лат Есү­сээс —Та иу­дей­чүү­дийн Хаан юм уу? гэж асуу­санд Есүс ха­риуд нь —Та ч хэлж байна гэв.

[3] Ах­лах та­хилч нар Есү­сийг олон зүйлд бу­руут­гав.

[4] Пи­лат Түү­нээс да­хин асууж, —Та юу ч ха­риулахгүй юу? Тэд ямар олон зүйл Та­ны эс­рэг тул­гаж бай­гааг ха­раач гэв.

[5] Гэвч Есүс юу ч ха­риулсангүйд Пи­лат гай­хав.

[6] Бая­раар тэдний хү­ссэнчлэн нэг хо­ригд­лыг сул­ла­даг бай­лаа.

[7] Бос­ло­гын үеэр хүн алаад хо­ригд­сон үй­мээн дэг­дээгч­дийн дунд Ба­раб гэгч эр байв.

[8] Хур­сан олон ирж, ѳѳрс­дѳд нь хийж занщ­са­ныг Пи­ла­таас гуйж эх­лэв.

[9] Пи­лат тэ­дэнд —Иу­дей­чүү­дийн Хаа­ныг та нарт сул­лаж ѳгѳ­хийг на­даас хү­сэж бай­на уу? гэв.

[10] Учир нь ах­лах та­хилчид атаархсандаа Есү­сийг барьж ѳгснийг тэр мэ­дэж бай­лаа.

[11] Гэвч ах­лах та­хилч нар Ба­ра­быг оронд нь сул­ла гэж гуй хэ­мээн хурсан ол­ныг ят­гав.

[12] Тиймд Пи­лат тэ­дэнд да­хин —Тэг­вэл та на­рын иу­дей­чүү­дийн Хаан гэж [нэр­лээд бай­гаа] Хү­нийг на­даар яал­гамаар бай­на вэ? гэ­хэд

[13] тэд —Түү­нийг цов­дол гэж хащ­хи­ралд­лаа.

[14] Ха­рин Пи­лат —Учир юун, Тэр ямар ёр муу юм үйлдсэн юм бэ? гэж асуухад тэд —Түү­нийг цов­дол гэж улам ихээр хащ­хирч байлаа.

[15] Тэгэхэд хур­сан олонд ний­цүү­лэ­хийг хү­сээд, Пи­лат Ба­ра­быг тэ­дэнд сул­лан Есү­сийг та­щуур­дуулаад цовд­луул­ахаар ѳгчээ.

[16] Цэр­гүүд, бү­тэн ан­ги цуг­луул­сан орд­ны (тэр нь Прае­то­риум юм) ха­щаанд Есү­сийг аваа­чив.

[17] Тэд Есүст час улаан нѳм­рѳг нѳмѳр­гѳж, үүр­гэ­нээр ти­тэм сүл­жээд Түү­н дээр та­вьж —

[18] Иу­дей­чүү­дийн Хаанд мэндчилье гэж дооглон

[19] тол­гойг нь хул­саар цохилж, ѳѳ­дѳѳс нь ну­лимж, ѳв­дѳг сѳх­рѳн Түүнд мѳр­гѳ­сѳѳр бай­лаа.

[20] Тэд Есү­сийг доог­лос­ны да­раа, улаан нѳм­рѳ­гийг нь тайлж хувц­сыг нь ѳмс­гѳв. Тэ­гээд Түү­нийг цовд­ло­хоор га­дагщ авч яв­лаа.

[21] Хѳ­дѳѳ­нѳѳс ирээд түү­гээр ѳн­гѳрч яв­сан Ку­ре­ний Си­моныг ал­ба­даж Түүний за­гал­майг үү­рүүлэв. Тэр Алек­сандр, Руф хоё­рын эцэг билээ.

[22] Гав­лын га­зар гэсэн утгатай Гол­го­та хэ­мээх га­зар Түү­нийг тэд ав­чир­лаа.

[23] Цэр­гүүд Есүст мирр­ хольсон дарс ѳг­сѳн бо­ловч Тэр ав­сан­гүй.

[24] Тэд Түүнийг цовд­лоод, хэн юу ава­хаа що­дон щавга хаяцгааж, хувц­сыг нь ху­вааж авав.

[25] Тэд Түү­нийг цовд­лоход гу­рав­ду­гаар цаг бай­сан юм.

[26] Ялынх нь пай­зан дээр «Иу­дей­чүү­дийн Хаан» гэж бич­сэн бай­лаа.

[27] Цэр­гүүд Есүс­тэй хамт хоёр дээ­рэмч­нийг, нэ­гийг нь ба­руун, нѳ­гѳѳг нь зүүн талд нь цов­длов.b

[28] [«Тэр хи­лэн­цэт­нүү­дийн хамт тоо­логд­сон» гэ­сэн Бичээс бие­лэг­дэв.]

[29] Дэргэдүүр нь ѳн­гѳ­рѳ­гсѳд тол­гой­гоо сэгс­рэн Түүнийг до­ром­жилж, —Ѳѳ! Сү­мийг нурааж, гура­в хо­ногийн дотор ба­рьдаг Чи,

[30] Ѳѳ­рий­гѳѳ ав­раач! Наад за­гал­май­наа­с буу­гаач гэцгээж бай­лаа.

[31] Ах­лах та­хилчид ч хуу­лийн багщ на­рын хамт мѳн адил элэг­лэн, ѳѳр хоо­рон­доо —Тэр бус­дыг авар­сан ч Ѳѳ­рий­гѳѳ аварч ча­ддаг­гүй.

[32] Из­раи­лийн Хаан энэ Христ, одоо за­гал­май­наа­с бууг, тэг­вэл бид ха­раад, ит­гэнэ гэж байв. Хамт цовд­логдогсод ч Түү­нийг бас доромжилжээ.

[33] Зур­га­ду­гаар цаг болоход нутаг даяар ха­ран­хуй нѳмрѳѳд ес­дү­гээр цаг хүр­эв.

[34] Ес­дү­гээр цагт Есүс чан­га дуу­гаар —Елой, Елой, ла­ма са­бах­та­ни? ор­чуул­бал «Бур­хан минь, Бур­хан минь, юунд Та На­майг ор­хив?» гэж хащ­хир­лаа.

[35] Тэнд зог­согсдын за­рим нь сон­соод, —Ха­раач, Тэр Елиаг дуу­даж бай­на гэ­в.

[36] Нэг нь гүйж, да­лайн хѳ­вѳнд ца­гаан цуу щин­гээгээд хулс­ны үзүүрт торгоон, Түүнд уул­га­хаар ѳгѳнгѳѳ, —Елиа Түү­нийг буул­гаж ава­хаар ирэх эсэ­хийг харц­гаая гэв.

[37] Есүс чан­га дуу гар­гаад, амьс­гаа ху­раав.

[38] Сү­мийн хѳ­щиг дээ­рээ­сээ доо­щ хоёр хуваагдан цуур­лаа.

[39] Түү­ний эс­рэг талд зог­сож бай­сан зуу­тын дар­га Есү­сийг амьс­гаа хураа­хыгc ха­раад —Энэ хүн үнэ­хээр Бур­ха­ны Хүү бай­жээ гэв.

[40] Тэнд бас хэ­сэг эмэг­тэй­чүүд хо­лоос харж бай­лаа. Тэд­ний дунд Маг­да­лын Ма­риа бо­лон жи­жиг Иа­ков, Иос хоё­рын эх Ма­риа, Са­ло­ме нар байв.

[41] Тэд Есү­сийг Га­лилд бай­хад нь да­гаж, Түүнд үйл­чил­дэг бай­сан юм. Ие­ру­са­лимд Түүн­тэй хамт ир­сэн ѳѳр олон эмэг­тэй­ тэнд бай­сан би­лээ.

[42] Ам­рал­тын ѳд­рийн урь­дах бэлт­гэ­лийн ѳд­рийн орой бо­лох үед,

[43] Бур­ха­ны хаанч­ла­лыг хү­лээж бай­сан Ари­ма­тын Ио­сеф гэгч Зѳв­лѳ­лийн хүн­дэт ги­щүүн ирэв. Тэр зо­риглон Пи­ла­тад ба­раал­хаж, Есү­сийн цогц­сыг гуй­хад

[44] Пи­лат Есү­сийг хэдийн үх­сэнд гай­хаж, зуу­тын за­хи­раг­чийг дуу­даад, Түү­ний аль хэ­дийн үх­сэн эсэ­хийг асуу­жээ.

[45] Зуу­тын за­хи­раг­чаас энэ ту­хай бат­тай мэ­дээд, Пи­лат цогц­сыг Ио­сефт ѳгѳв.

[46] Тэр маа­лин­ган даа­вуу ху­дал­дан авч, Түү­нийг буул­гаж даа­вуу­нд ороо­гоод, ха­данд ухаж ян­зал­сан бул­щинд та­вив. Тэ­гээд нэгэн бул чу­лууг ѳнх­рүүлж, булщны үүдийг тэр таг­ла­жээ.

[47] Маг­да­лын Ма­риа бо­лон Ио­сын эх Ма­риа Түү­ний цогцсыг хаа­на тавихыг харжээ.

Марk — Chapters