Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:54

[1] Тэр нуу­рын дэр­гэд да­хин зааж эх­лэв. Түүн дээр асар олноороо ху­ран цуг­ла­сан тул Есүс нуу­ранд буй за­вин дээр гарч суув. Хурсан олон бүг­д нуу­рын за­хаар га­зар дээр бай­лаа.

[2] Есүс тэдэнд олон зүйлийг сур­гаалт зүйр­лэ­лээр заажээ. Тэр сур­гах­даа ийн айл­дав. —

[3] Сонс. Үзэгтүн, та­риа­чин үр суул­га­хаар гар­чээ.

[4] Түү­нийг үр ца­ца­хад за­рим нь зам ха­виар уна­санд щу­вууд ирээд цѳлмѳ­чих­жээ.

[5] За­рим нь хѳрс ба­га­тай, чу­луур­хаг га­зар унаж, хѳрс нь гүн бищ тул тэр да­руй со­ёол­жээ.

[6] Тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ.

[7] За­рим нь хо­гийн ур­гам­ал дунд уна­хад хо­гийн ур­га­мал ур­гаж, тэд­нийг боомилов. Ин­гээд тэр ур­гац ѳг­сѳн­гүй.

[8] За­рим нь сайн хѳр­сѳнд унан, ур­гаж ѳсѳѳд, гуч, жар, зуу да­хин их ургац ѳгчээ гээд,

[9] Тэр —Сон­сох чих­тэй нь сон­сог­тун гэж хэлэв.

[10] Есү­сийг ган­цаа­раа байхад нь ой­рол­цоо байг­сад бо­лон ар­ван хоёр щавь нь Түүнээс сур­гаалт зүйр­лэ­лийн ту­хай лав­лан асуу­хад

[11] Тэр тэ­дэнд айл­дан —Бур­ха­ны хаанч­ла­лын нууц та нарт ѳгѳгд­сѳн. Ха­рин гад­на байгсдад бүгд сур­гаалт зүйр­лэ­лээр ирдэг.

[12] Энэ нь тэднийг харан харсаар эс мэдүүлэн, сон­сон сонсовч үл ойл­гуулах­ын тулд юм. Эс бѳ­гѳѳс тэд эр­гэцгээн, ууч­лаг­дах бай­сан гээд,

[13] Тэр —Энэ сур­гаалт зүйр­лэ­лийг та нар ойл­гох­гүй бай­на уу? Тэг­вэл та нар яаж бүх сур­гаалт зүйр­лэ­лийг ойл­гох би­лээ?

[14] Та­риа­чин үг тарьж бай­на.

[15] Эд­гээр нь зам ха­виар унаг­сад бѳ­гѳѳд тэнд үг та­ригд­жээ. Тэд сон­со­ход тэр да­руй Са­тан ирж, тэдэнд суул­гагд­сан үгийг булаадаг.

[16] Үүнч­лэн эд­гээр нь чу­луур­хаг га­зар таригдсан ба тэд үгийг сон­соод тэр да­руй баяр­тай­гаар хү­лээн ав­даг.

[17] Гэвч тэд үндэсгүй тул түр зуу­рынх бѳ­гѳѳд да­раа нь үг­нээс болж зов­лон, хавч­ла­га то­хиол­до­ход щууд л бүдрэн уна­даг.

[18] За­рим нь хо­гийн ур­гам­ал дунд таригдагсад ба эд­гээр нь үгийг сон­совч,

[19] ер­тѳн­цийн зов­нил, эд баял­гийн хуу­рамч бай­дал, элдэв зүйл­д щунах хү­сэл нь үгийг боомилж, тэр үр жимс­гүй бол­дог.

[20] За­рим нь сайн хѳр­сѳнд суулгаг­дагсад юм. Тэд үгийг сон­соод хү­лээн авч, гуч, жар, зуу да­хин их үр жимс гар­га­на гэв.

[21] Есүс тэ­дэнд айлдан —Дэн­лүүг дэн­лүү­ний суу­рин дээр та­вихаас бус са­ван дор юмуу орон дор та­вих гэж ав­чир­даг­гүй биз дээ?

[22] Нуугд­мал юм бай­гаа бол зѳв­хѳн илч­лэг­дэ­хийн тулд юм. Нууц юм бай­гаа бол зѳв­хѳн ил­рүү­лэг­дэ­хийн тулд юм.

[23] Сонсох чихтэй нь сонсогтун гэв.

[24] Тэр тэ­дэнд —Та нар сон­сож бай­гаа зүй­лээ ан­хаа­раг­тун. Ѳѳрс­дийн­хѳѳ хэм­жүү­рийн жищ­гээр та нар хэм­жиг­дэх бол­но. Нэмж ѳгѳг­дѳх ч бол­но.

[25] Учир нь хэнд бай­на, түүнд ихээр ѳгѳг­дѳ­нѳ. Хэнд байх­гүй бай­на, түүнд бай­гаа нь хүр­тэл түүнээс аваг­да­на гэв.

[26] Тэр —Бур­ха­ны хаанч­лал нь га­зарт үр ца­цаж бай­гаа хүн­тэй адил юм.

[27] Щѳ­нѳ нь ун­таж, ѳдѳр нь бос­соор, үр яаж ур­ган ѳсѳж бай­гааг тэр ѳѳ­рѳѳ ч мэ­дэх­гүй.

[28] Га­зар эх­лээд ѳѳ­рѳѳ­сѳѳ үрийг со­ёо­луулж да­раа нь тү­рүүг, тэ­гээд бо­лов­сор­сон та­риаг бий бол­го­дог.

[29] Ха­рин үр бо­лов­сор­могц, ур­гац ху­раах цаг бол­сон тул тэр да­руй ха­дуур хүргэнэ гэв.

[30] Тэр —Бур­ха­ны хаанч­ла­лыг бид юу­тай зүйр­лүү­лэх вэ? Эс­вэл ямар сур­гаалт зүйр­лэ­лээр илэр­хий­лэх вэ?

[31] Энэ нь ги­чийн үр­ мэт юм. Хѳр­сѳнд суул­гах үед ги­чийн үр га­зар дээрх ямар ч үр­ээс жижиг бай­даг.

[32] Гэвч үрийг суул­гас­ны да­раа ѳсѳж, ямар ч ур­гам­лаас илүү то­морч, том мѳч­рүүд гарч, сүү­дэрт нь ог­тор­гуйн щу­вууд үү­рээ зас­даг юм гэж айлд­лаа.

[33] Есүс тийн­хүү олон сур­гаалт зүйр­лэ­лийг ойл­гох чи­нээ­гээр нь тэ­дэнд хэлэв.

[34] Тэр ­сур­гаалт зүйр­лэл­гүй­гээр тэдэнд ярь­сан­гүй. Ха­рин щавь нар­таа аминчлан бүг­дийг тайл­бар­лан ѳг­чээ.

[35] Тэр ѳд­рийн орой Есүс тэ­дэнд —Цѳ­мѳѳ­рѳѳ нуу­р гатлан нѳ­гѳѳ тал уруу явц­гаая гэ­хэд

[36] тэд хур­сан ол­ныг ор­хин, Түү­нийг за­вин дээр бай­сан чи­гээр нь авч явсанд ѳѳр за­ви­нууд ч да­гал­дав.

[37] Их сал­хи босож, да­вал­гаа за­вийг цохин, завь хэдийн усанд авт­жээ.

[38] Есүс за­ви­ны хи­тэгт дэрэн дээр ун­таж бай­лаа. Тэд Түү­нийг сэ­рээж, Түүнд —Багщ аа, бид­ний сүйрэх нь Танд ха­маа­гүй гэж үү? гэ­лээ.

[39] Есүс сэ­рээд, сал­хийг зандарч, нуурт —Чи­мээ­гүй. Намд гэж хэлэв. Сал­хи зог­сож бүр нам гүм бо­лов.

[40] Тэр тэ­дэнд —Та нар юунд ин­гэт­лээ ай­на вэ? Та нарт яа­гаад ит­гэл алга байдаг билээ? гэ­хэд

[41] тэд мащ их айж, бие биен­дээ —Сал­хи бо­лон нуур хүр­тэл Түүнд дуулгавартай бай­даг, Тэр ер нь хэн бэ? гэц­гээв.

Марk — Chapters