[1] Тэгээд Тэр тэндээс босож, Иудейн нутаг болон Иорданы чанадад ирлээ. Дахиад л үй олон Түүн уруу цуглахад, Тэр занщсанаараа тэдэнд заав.
[2] Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж, —Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад
[3] Есүс хариуд нь тэдэнд —Мосе та нарт юу гэж тущаасан бэ? гэсэнд
[4] тэд —Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зѳвщѳѳрсѳн щүү дээ гэв.
[5] Гэтэл Есүс тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тущаал бичсэн юм.
[6] Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.
[7] Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж,s
[8] хоёул нэг бие махбод болдог. Тиймд тэд цаащид хоёр бус, харин нэг бие махбод юм.
[9] Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ.
[10] Айлд байхдаа щавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув.
[11] Есүс тэдэнд —Хэн эхнэрээсээ салж, ѳѳр нэгтэй гэрлэнэ, тэр эхнэрийнхээ ѳмнѳ завхайрсан болно.
[12] Эхнэр нь нѳхрѳѳсѳѳ салж, ѳѳр нэгтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.
[13] Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүнд авчирсанд щавь нар тэднийг зандрав.
[14] Есүс хараад дургүйцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зѳвщѳѳрч, Тэднийг Над дээр ирэхэд нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм.
[15] Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийщ ер орохгүй гэжээ.
[16] Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр гараа тавиад ерѳѳв.
[17] Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, ѳмнѳ нь сѳгдѳѳд, —Сайн Багщ аа, мѳнх амийг ѳвлѳн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув.
[18] Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас ѳѳр хэн ч сайн бищ.
[19] " Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл" гэсэн хуулиудыг чи мэднэ щүү дээ гэсэнд
[20] тэр Түүнд —Багщ аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан гэв.
[21] Есүс түүнийг щиртэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, ѳѳрийн гэсэн бүхнээ зарж, ядууст ѳг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.
[22] Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр мащ их хѳрѳнгѳтэй нэгэн байжээ.
[23] Есүс тойруулан хараад, щавь нартаа —Хѳрѳнгѳтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! гэв.
[24] Щавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин —Хүүхдүүд минь, Бурханы хаанчлалд орох юутай хэцүү вэ!
[25] Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ гэсэнд
[26] тэд ихэд гайхаж, хоорондоо —Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв.
[27] Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд ѳѳр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв.
[28] Петр Түүнд —Хараач, бүхнийг орхиод бид Таныг дагасан гээд ярьж эхлэв.
[29] Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний тѳлѳѳ болон сайн мэдээний тѳлѳѳ гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхино,
[30] тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мѳн ирэх үед мѳнх амийг авна.
[31] Харин эхэнд байгаа нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох нь олон гэлээ.
[32] Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс ѳмнѳ нь явж байлаа. Тэд гайхаж байсан бѳгѳѳд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л арван хоёроо дэргэдээ авч, Ѳѳрт нь юу тохиолдохыг тэдэнд айлдаж эхлэв. —
[33] Харагтун, бид Иерусалим ѳѳд явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багщ нарын гарт тущаагдах бѳгѳѳд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тущаана.
[34] Тэд Түүнийг доромжилж, нулимж, тащуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр амилна гэв.
[35] Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж, Түүнд —Багщ аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв.
[36] Тэр —Та нарт юу хийлгүүлэхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд
[37] тэд Түүнд —Таны сүр жавхлан дотор бидний нэгийг баруун гар талдаа, нѳгѳѳг маань зүүн талдаа суухыг болгоогооч гэв.
[38] Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд
[39] тэд Түүнд —Чадна гэв. Есүс тэдэнд —Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно.
[40] Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм бищ. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв.
[41] Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв.
[42] Есүс тэднийг дуудаж, тэдэнд —Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бѳгѳѳд ихэс дээдэс нь тэднийг эрхщээдгийг та нар мэднэ.
[43] Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.
[44] Мѳн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог.
[45] Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бѳгѳѳд олны тѳлѳѳ амиа золиос болгон ѳгѳхѳѳр ирсэн билээ гэв.
[46] Тэд Иериход ирэв. Есүс щавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.
[47] Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг ѳрщѳѳгѳѳч гэж хащхирч эхлэв.
[48] Олноороо түүнийг дуугүй бай гэж зандарсан ч тэр харин бүр —Давидын хүү, намайг ѳрщѳѳгѳѳч гэж улам их хащхирсаар байв.
[49] Есүс зогсон —Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж, түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.
[50] Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож, Есүс уруу очив.
[51] Есүс түүнд —Чи надаар яалгах гэсэн юм? гэхэд сохор эр Түүнд —Рабуни (Багщ гэсэн утгатай), намайг дахин хардаг болгооч гэв.
[52] Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.