Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:30

[1] Нуу­рын чанад эрэг ге­расчуудын ну­тагт тэд ир­жээ.

[2] Есүс­ийг за­ви­наас буу­хад нь бу­зар сүнс­тэй хүн тэр даруй булщ­наас гарч уч­рав.

[3] Орон байр нь булщ­нуу­дын дунд байх агаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж.

[4] Тэр олонтаа гав­, гинж­тэй бай­сан ч гин­жээ тас­таж, га­ваа хэ­­сэглэн эвд­чих­дэг байв. Хэн ч түүнийг номхт­гож эс чаджээ.

[5] Булщ­ин дунд, уу­ланд ѳдѳр щѳ­нѳ­гүй тэрээр орилж, чу­луу­гаар ѳѳ­рий­гѳѳ балбах аж.

[6] Есү­сийг хо­лоос ха­рсан тэрээр гүйн ирж, Түүнд мѳр­гѳв.

[7] Тэ­гээд чан­га дуу­гаар хащ­хи­ран —Хам­гийн Дээд Бур­ха­ны Хүү Есүс ээ, Та надад ямар ха­маа­тай би­лээ? Би Бур­ха­наар Та­наас гуйя. На­майг бүү зо­воо­гооч! гэ­лээ.

[8] Учир нь Есүс —Бу­зар сүнс чи хү­нээс гар гэж айлд­сан ажээ.

[9] Есүс түү­нээс —Ча­майг хэн гэ­дэг вэ? гэж асуу­санд тэр —Бид олуу­лаа учир на­майг Ле­гион гэ­дэг гэв.

[10] Тэ­гээд ѳѳрс­дийг нь энэ нут­гаас бүү зай­луу­лаач гэж тэр Түү­нээс хү­сэмж­лэн гуйв.

[11] Тэнд уу­лын бэлд га­хайн их сүрэг идщилж бай­лаа.

[12] Чѳт­гѳ­рүүд Есү­сээс —Бид­нийг га­хай уруу явуу­лаач. Бид тэд­ний до­тор оръё гэж гуй­хад

[13] Есүс тэ­дэнд зѳв­щѳѳ­рѳв. Бу­зар сүнс­нүүд гарч, га­хай­нуу­дад щүг­лэв. Хоёр мян­га ор­чим га­хайн сү­рэг эгц ганга дээрээс нуур уруу ухас­хийж, нуурт живц­гээ­лээ.

[14] Га­хай­чид зуг­таж, үү­нийг хот, тос­го­дод мэ­дэг­дэв. Тэ­гээд тэд юу болс­ныг үзэ­хээр ир­жээ.

[15] Тэд Есүс уруу ирээд, «Ле­гион» щүглэж байсан мѳнѳѳх нэгэн хув­цас­лачих­сан, эрүүл са­руул сууж бай­хыг ха­раад, ихэд айв.

[16] Үүнийг үзсэн хүмүүс, чѳтгѳр щүглэсэн хүнд юу то­хиолд­со­ныг болон га­хай­нуу­д яасан тухай тэ­дэнд ярьжээ.

[17] Тэд Есү­сийг нут­гаа­саа ява­хыг гуйж эх­лэв.

[18] Есү­сийг за­винд суух үед чѳт­гѳр щүглэ­сэн бай­сан ѳнѳѳх нэгэн ѳѳр­тэй нь хамт байя гэж гуй­санд

[19] Есүс үл зѳв­щѳѳр­ѳн, ха­рин түүнд —Гэр­тээ, ѳѳ­рийн­хѳндѳѳ оч. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэж, чамд хэр­хэн ѳр­щѳѳ­лѳѳ үзүүлс­нийг тэ­дэнд мэ­дэгд гэв.

[20] Тэр явж, Есүс түүнд хичнээн ихийг үйлдсэнийг Де­ка­полиор нэг зар­лаж эх­лэв. Бүгд гай­хац­гааж бай­лаа.

[21] Есүс за­виар нѳ­гѳѳ эрэгт да­хин га­талж ирэхэд Түүн уруу үй олон ху­ран цуг­ла­жээ. Тэр нуу­рын дэргэд байв.

[22] Си­на­го­гийн ах­лагч­дын нэ­гэн бо­лох Иаир гэгч ирж, Есү­сийг ха­раад, хѳлд нь унаж, —

[23] Бяцхан охин минь үх­лийн ир­мэгт бай­на. Та очиж, гараа та­виач. Тэг­вэл тэр минь эд­гэж, амьд­арна гэж ихэд хү­сэмж­лэн гуйв.

[24] Есүс түүн­тэй хамт ява­хад, үй олон Түү­нийг да­гаж, бү­чин ща­хаж бай­лаа.

[25] Ар­ван хоёр жи­лийн турщ цус алд­даг ѳвч­тэй бай­сан нэ­гэн эмэг­тэй байв.

[26] Тэр эмэг­тэй олон эм­чийн гарт ща­налж, ѳѳр­т бай­сан бүхнээ зар­цуул­сан бо­ловч юу ч тус бол­сон­гүй, ха­рин ч улам мууд­жээ.

[27] Тэрээр Есү­сийн ту­хай сонс­оод, хурсан олны дун­дуур Түү­ний ард нь очоод хувц­санд нь хү­рэв.

[28] Учир нь тэр —Би ядаж Түү­ний хувц­санд нь хүр­чихвэл эд­гэр­нэ гэж ѳѳр­тѳѳ хэл­жээ.

[29] Тэр да­руй түү­ний цус гоо­жих нь зогссонд ѳвч­нѳѳсѳѳ салс­наа биедээ мэд­рэв.

[30] Есүс Ѳѳ­рѳѳс нь хүч гарс­ныг тэр да­руй мэ­дээд, хурсан олон уруу эр­гэн харж, —Хэн хувц­санд минь хү­рэв? гэж асуу­лаа.

[31] Щавь нар нь Түүнд —Үй олон Та­ныг ща­хаж буй­г Та харж байна щүү дээ. Тэг­тэл Та "Хэн На­дад хү­рэв?" гэх юм гэ­лээ.

[32] Есүс үү­нийг үйлдэгчийг ха­рах гэж эр­гэн тойр­ноо ажиг­лав.

[33] Юу болс­ныг мэд­сэн тэр эмэг­тэй айж чи­чир­сээр ирж, Есү­сийн ѳм­нѳ унав. Тэ­гээд бүх үнэ­нээ хэл­жээ.

[34] Есүс түүнд —Охин минь, ит­гэл чинь ча­майг аврав. Амар тай­ван явж, зов­лон­гоо­соо ан­гиж­раг­тун гэв.

[35] Түү­нийг ийн айл­даж бай­тал си­на­го­гийн ах­лаг­чийн гэрээс хү­мүүс ирж, —Охин тань үхчихлээ. Баг­щид тѳ­вѳг удаад яах вэ? гэ­жээ.

[36] Гэвч Есүс үү­нийг сон­соод,i си­на­го­гийн ах­лаг­чид —Бүү ай, ганцхан ит­гэ гэж хэлэв.

[37] Тэ­гээд Тэр Петр, Иа­ков, Иа­ко­вын дүү Ио­хан на­раас ѳѳр хэ­нийг ч Ѳѳр­тэй­гѳѳ хамт ява­хыг эс зѳв­щѳѳрѳв.

[38] Тэд си­на­го­гийн ах­лаг­чийн гэрт ирэв. Уй­марч, чан­гаар уйлж хайлагсдыг Тэр ха­рлаа.

[39] Оронгуу­таа Тэр тэ­дэнд —Юунд та нар уй­марч уй­лал­да­на вэ? Энэ хүү­хэд үхээ­гүй. Ха­рин ун­таж бай­на гэ­сэнд

[40] тэд Түү­нийг то­хуур­хан инээл­дэв. Харин Есүс бүгдийг гар­гаж, зѳв­хѳн ѳнѳѳх хүүх­дийн аав ээ­жийг, Ѳѳ­ртэйгѳѳ байгсдын хамт­ авч, хүүх­дийг тавь­сан ѳрѳѳнд оров.

[41] Хүүх­дийн га­раас барьж, Тэр түүнд —Та­ли­та кум (ор­чуул­бал «Бос, бяц­хан охин минь, Би чамд хэлж бай­на.») гэж хэлэв.

[42] Тэр да­руй охин бо­соод явж эх­лэв. Тэр ар­ван хоёр нас­тай бай­жээ. [Тэр да­руй] тэд бүр мэл гай­хав.

[43] Тэр —Энэ ту­хай хэн ч мэ­дэх ёс­гүй гэж тэ­дэнд ха­туу са­нуу­лаад, —Охинд идэх юм ѳг гэ­лээ.

Марk — Chapters