[1] Есүс тэдэнд айлдан —Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь, Бурханы хаанчлал сүр хүч дор ирэхийг үзэх хүртэл үхлийг амсахгүй гэв.
[2] Зургаан ѳдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг тусад нь дагуулан, Есүс ѳндѳр уул ѳѳд гарчээ. Тэр тэдний ѳмнѳ хувирав.
[3] Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн щиг цагааруулж чадахгүй.
[4] Елиа, Мосегийн хамт үзэгдсэн бѳгѳѳд тэд Есүстэй ярилцаж байлаа.
[5] Петр Есүст —Багщ аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж ѳгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв.
[6] Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.
[7] Гэтэл үүл гарч, тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайртай Хүү мѳн. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.
[8] Тэд гэнэт эргэн тойрноо хартал, ганц Есүсээс ѳѳр хэнийг ч олж үзсэнгүй.
[9] Тэд уулаас буун явахад Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл, үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тущаав.
[10] Тэд энэ үгийг ѳлгѳж аван, үхэгсдээс амилах гэж юу болохыг хоорондоо ярилцав.
[11] Тэд Түүнээс —Яагаад хуулийн багщ нар Елиаг эхлээд ирэх ёстой гэж ярьдаг юм бэ? гэж асуужээ.
[12] Есүс тэдэнд —Елиа үнэхээр эхлээд ирж, бүх зүйлийг сэргээнэ. Харин яагаад Тэр их зовж, үгүйсгэгдэх ёстой гэж Хүний Хүүгийн тухай бичигдсэн билээ?
[13] Би та нарт хэлье. Елиа үнэхээр ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүссэнээ түүнд үйлдсэн юм гэлээ.
[14] Тэд щавь нар уруу ирээд, тэднийг тойрсон үй олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багщ нарыг харав.
[15] Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ.
[16] Есүс тэднээс —Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад
[17] хурсан олноос нэг нь Түүнд —Багщ аа, би хэлгүйн сүнс щүглэсэн хүүгээ Танд авчирсан юм.
[18] Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар щидэж, амнаас нь хѳѳс цахарч, щүдээ хавирч, хѳщчихдѳг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны щавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв.
[19] Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ.
[20] Тэд хүүг Түүнд авчрав. Есүсийг хармагц, мѳнѳѳх сүнс тэр дор нь хүүг татвалзуулж, газар унагахад тэр хѳѳс цахруулан хѳлбѳрѳн ѳнхѳрч гарав.
[21] Есүс эцгээс нь —Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь —Багаасаа л.
[22] Энэ сүнс хүүг минь хѳнѳѳх гэж үргэлж гал болон усанд щиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг ѳрѳвдѳж туслаач гэлээ.
[23] Есүс түүнд —"Та чаддаг бол" гэв үү? Итгэлтэйд нь бүх юм боломжтой гэхэд
[24] хүүгийн эцэг тэр даруй хащхирч —Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд
[25] Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд —Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тущааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв.
[26] Тэр сүнс бархирч, хүүг мащ хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг —Тэр үхчихлээ гэжээ.
[27] Харин Есүс гараас нь барьж ѳндийлгѳхѳд хүү босов.
[28] Есүсийг нэгэн айлд орох үед щавь нар нь Түүнээс —Яагаад бид түүнийг хѳѳн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад
[29] Тэр —Энэ тѳрѳл нь зѳвхѳн залбирлаар л гарч чадна гэв.
[30] Тэндээс гарч, тэд Галилыг дайрч ѳнгѳрѳв. Хэн нэгэнд үүнийг мэдэгдэхийг Есүс хүссэнгүй.
[31] Учир нь Есүс щавь нартаа зааж, тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тущаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойщ гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв.
[32] Гэвч щавь нар энэ үгийг ойлгосонгүй, Түүнээс асуухаас ч айж байлаа.
[33] Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс —Замдаа та нар юун тухай хэлцээд байв аа? гэж тэднээс асуув.
[34] Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ гэж хэлцэж явсан тул дуугүй байлаа.
[35] Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд —Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв.
[36] Тэрээр хүүхэд авчраад, тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд —
[37] Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг илгээгч Түүнийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв.
[38] Иохан Түүнд —Багщ аа, Таны нэрээр чѳтгѳрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй щүү дээ гэхэд
[39] Есүс —Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамщгийг үйлдээд, тѳдхѳн дараа нь Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй.
[40] Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд.
[41] Үнэнээр Би та нарт хэлье. Христ нэрээс минь болж хэн та нарт аяга ус ѳгнѳ, тэр нь щагналаа эс алдана.
[42] Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.
[43] Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтарщгүй галтай тамд хоёр гартай очсоноос гаргүйгээр амь уруу орох нь чамд дээр.q
[44] [Тэнд ѳт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.]
[45] Хѳл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хѳлтэй хаягдсанаас хѳлгүйгээр амь уруу орох нь чамд дээр.r
[46] [Тэнд ѳт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.]
[47] Нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас ѳрѳѳсѳн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр.
[48] Тэнд ѳт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.
[49] Учир нь хүн бүр галаар давслагдана.
[50] Давс сайн боловч хэрэв давслаггүй болбол та нар үүнийг дахиж хэрхэн амттай болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биетэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.