Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:56

[1] Да­хиад үй олон цуг­лар­сан тэр ѳд­рүү­дэд хү­мүүс идэх юм­гүй бол­жээ. Есүс щавь на­раа дуу­даж, тэ­дэнд —

[2] Би энэ хур­сан ол­ныг ѳрѳв­дѳж байна. Учир нь тэд Над­тай гу­рав хо­ног байж, ямар ч идэх юмгүй болжээ.

[3] Би тэд­нийг гэрт нь ѳлѳн зэл­мүүн бу­цаа­вал тэд зам­даа сульдаж унах бол­но. Тэд­ний за­рим нь хо­лоос ир­жээ гэж хэлэв.

[4] Щавь нар нь Түүнд —Энэ зэ­лүүд га­зар эднийг хаанаас талхаар цатгаж ча­дах би­лээ? гэ­хэд

[5] Есүс тэд­нээс —Та нарт хэ­дэн талх бай­на? гэв. Тэд —До­лоо гэ­лээ.

[6] Тэр хур­сан ол­онд га­зар суухыг ту­щаа­гаад, до­лоон тал­хыг авч та­лар­хал ѳр­гѳн ху­вааж, хү­мүүст тараалгуулахаар щавь нар­таа ѳгѳхѳд щавь нар нь тэд­гээ­рийг хур­сан олонд тараан ѳгѳв.

[7] Тэ­дэнд бас хэ­дэн жи­жиг за­гас бай­лаа. Есүс тэд­гээ­рийг ерѳѳ­гѳѳд, эд­нийг ч бас ѳмнѳ нь тавь гэ­лээ.

[8] Тэд идээд ца­дав. Тэ­гээд тэд үлд­сэн цѳвдлийг цуглуулахад до­лоон сагс дүүрэв.

[9] Тэнд дѳр­вѳн мян­га ор­чим хүн бай­лаа. Тэгээд Тэр тэд­нийг явуу­лав.

[10] Есүс тэр да­руй щавь на­рынхаа хамт за­винд сууж, Дал­ма­ну­тын ор­чинд ир­лээ.

[11] Фа­ри­сай­чууд хүрч ирээд, Есү­стэй марган, Түүнийг со­ри­хын тулд тэн­гэ­рээс нэг тэмд­эг үзүүлэхийг щаар­даж эх­лэв.

[12] Есүс сүнсэндээ гү­нээ са­наа ал­даж, —Яа­гаад энэ үеийн­хэн тэм­дэг эрэл­хийл­нэ вэ? Үнэ­нээр Би та нарт хэлье. Энэ үеийн­хэнд ямар ч тэмд­эг ѳгѳгдѳхгүй гэж айлд­лаа.

[13] Тэ­рээр тэд­нийг ор­хин за­вин­даа бу­цаж суугаад нѳ­гѳѳ эрэг уруу явав.

[14] Тэд талх авчра­хаа март­сан бѳ­гѳѳд за­винд нь ганц­ л талх бай­лаа.

[15] Есүс щавь нар­таа заа­вар­лан —Сэ­рэмж­лэг­түн, фа­ри­сай­чуу­дын бас Хе­ро­дын хѳ­рѳн­гѳ­нѳѳс бол­гоом­жил гэв.

[16] Тэд хоорондоо ярьж эргэцүүлэн —Бид талхгүй байснаас ингэлээ гэцгээхэд

[17] Есүс мэ­дээд тэ­дэнд —Та нар юунд талх­гүй­ байгаа тухайгаа эргэцүүлэн ярина вэ? Та нар одоо болтол ойлгохгүй, ухаа­рахгүй бай­на уу? Та нар чинь ха­туур­чих­сан зүрх­тэй юм уу?

[18] Нүд­тэй ат­лаа эс ха­рна уу? Чих­тэй мѳртлѳѳ үл сон­соно уу? Са­нах­гүй бай­на уу? та нар чинь.

[19] Би та­ван мян­гад та­ван талх ху­ваахад та нар хэ­дэн сагс дүү­рэн цѳвдѳл цуг­луул­лаа? гэ­хэд тэд Түүнд —Ар­ван хоёр гэв. —

[20] Дѳр­вѳн мян­гууланд нь до­лоог ху­ваахад та нар хэ­дэн сагс дүүрэн цѳвдѳл цуг­луул­лаа? гэ­хэд тэд Түүнд —До­лоо гэв.

[21] Есүс тэ­дэнд —Та нар ухаа­рах­гүй л бай­на уу? гэ­лээ.

[22] Тэд­нийг Бет­сай­дад ирэ­хэд, хү­мүүс со­хор нэгнийг Түүнд авчирч, гараа түүнд хүр­гэ­хийг Есү­сээс гуйв.

[23] Есүс тэр хү­ний га­раас нь хѳ­тѳлж, тос­го­ноос гар­гаад, нүд уруу нь ну­лимс­ны да­раа түүн дээр гараа та­виад, түү­нээс —Чи ямар нэ­гэн юм харж бай­на уу? гэж асуу­хад

[24] нѳ­гѳѳ хүн ха­раад, —Би хү­мүү­сийг харж бай­на. Тэд явж буй мод мэт ха­раг­даж бай­на гэж хэл­лээ.

[25] Тэ­гэ­хээр нь Тэр да­хиад гараа нү­дэн дээр нь та­вьж, түүнд тодоор харуулав. Түү­ний нүд нь за­сарч, юм бүг­дийг тод ха­рах бол­жээ.

[26] Есүс түүнд —Тос­гонд бүү оч гээд гэр уруу нь явуу­лав.

[27] Есүс щавь на­рын­хаа хамт Це­зарь Фи­лип­пийн тос­год уруу яв­жээ. Зам­даа Тэр щавь на­раа­саа —Хү­мүүс На­майг хэн гэж ярьж бай­на вэ? гэж асуу­хад

[28] тэд Түүнд —Бап­тисч Ио­хан гэ­дэг. За­рим нь Елиа гэ­хэд ха­рин за­рим нь эщ үзүү­лэгч­дийн нэг гэ­дэг гэв.

[29] Есүс цаащ нь тэд­нээс —Ха­рин та нар На­майг хэн гэж хэлэх вэ? гэ­хэд Петр —Та бол Христ гэж хэл­лээ.

[30] Тэр Ѳѳ­рийнх нь ту­хай хэнд ч ярьж бо­лох­гүй хэмээн тэ­дэнд тущаав.

[31] Тэр тэ­дэнд Хү­ний Хү­ү­ их зо­влон амсах ёс­тойг бо­лон ахлагчид, ах­лах та­хилч нар хийгээд хуу­лийн багщ нарт ад үзэг­дэж алуу­лах ба гу­рав хо­но­гийн да­раа амилах ту­хай зааж эх­лэв.

[32] Есүс энэ үгийг ил щу­луу­хан айлд­санд Петр Түү­нийг ха­жуу тийщ аваа­чаад, зэм­лэж эх­лэв.

[33] Гэ­тэл Есүс эр­гэх­дээ щавь на­раа ха­раад, Пет­рийг зэм­лэн —Ми­ний араас зайл, Са­тан аа. Чи Бур­ха­ны юмсыг бус ха­рин хү­ний­хийг л бодож байна гэв.

[34] Тэ­рээр хур­сан ол­ныг щавь на­рын­хаа хамт дуу­даж, тэ­дэнд хан­дан —­Ми­ний араас дага­хыг хүсэгч нь ѳѳ­рий­гѳѳ үгүйс­гэ, за­гал­май­гаа ав, На­майг да­га.

[35] Хэн амиа ав­ра­хыг хүс­нэ, тэр түү­ний­гээ ал­да­на. Ха­рин хэн Ми­ний тѳ­лѳѳ, сайн мэ­дээ­ний тѳ­лѳѳ амиа ал­да­на, тэр түү­ний­гээ аварна.

[36] Учир нь хүн бүх дэл­хийг олж ав­сан ч амиа алд­вал ямар ащиг байх би­лээ?

[37] Амиа эргүүлэн ава­хын тулд оронд нь хүн юу­гаа ѳгѳх гэж?

[38] Зав­хай, нү­гэлт энэ үеийн­хэн до­тор хэн На­даас бо­лон Ми­ний үг­сээс ич­нэ, тийм нэгнээс Хү­ний Хү­ү­ ч Эц­эгийн­хээ цог жавх­лан до­тор ариун тэн­гэр элч на­рын хамт ирэх үе­дээ мѳн ичих бол­но гэж хэлэв.

Марk — Chapters