[1] Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзэм тариалж, тойруулан хащаа бариад, щахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явав гэнэ.
[2] Ургац хураах цаг болоход, тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв.
[3] Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ.
[4] Тэр дахин ѳѳр зарцыг тариаланчид уруу явуултал чулуугаар толгойг нь хага цохиж, доромжилжээ.
[5] Тэр ѳѳр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Ѳѳр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ.
[6] Түүнд үлдсэн ганц нь хайртай хүү нь байв. Эцэст нь тэр "Тэд хүүг минь хүндэлнэ" гээд түүнийгээ явуулав.
[7] Харин тариаланчид бие биедээ "Энэ чинь ѳв залгамжлагч нь байна. Ирцгээ. Түүнийг алчихвал ѳв хѳрѳнгѳ нь биднийх болно" гэцгээж,
[8] түүнийг барьж авч алаад, усан үзмийн талбайгаас гарган хаяжээ.
[9] Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж, тариаланчдыг хѳнѳѳгѳѳд, усан үзмийн талбайгаа ѳѳр хүмүүст ѳгнѳ.
[10] Та нар "Барилгачдын голсон чулуу булангийн чулуу болжээ.
[11] Энэ нь Эзэнээс ирсэн бѳгѳѳд Бидний нүдэнд гайхалтай" гэснийг Бичээсээс унщаагүй гэж үү? гэлээ.
[12] Есүс ѳѳрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл ѳгүүлснийг ойлгосон тэд Есүсийг барихыг завдсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
[13] Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав.
[14] Тэд ирээд, Түүнд —Багщ аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар тѳлѳх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад
[15] Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд, тэдэнд —Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв.
[16] Тэд нэг денар авчирсанд, Есүс —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд —Цезарийнх гэлээ.
[17] Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд ѳг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав.
[18] Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан —
[19] Багщ аа, Мосе "Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой" гэж бидэнд бичсэн.
[20] Ах дүү долуул байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй.
[21] Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил.
[22] Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Бүхний эцэст мѳнѳѳх эмэгтэй ч үхэв.
[23] Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн щүү дээ гэхэд
[24] Есүс тэдэнд —Энэ чинь та нар Бичээсийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс тѳѳрѳлдѳж байгаа хэрэг бус уу?
[25] Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, нѳхѳрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.
[26] Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд, бутан дотроос Бурхан, Мосед "Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан" гэж айлдсаныг та нар унщаагүй юу?
[27] Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд тѳѳрѳлджээ гэж хэлэв.
[28] Хуулийн багщ нарын нэг ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс —Ямар тущаал бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа.
[29] Есүс —Эхнийх нь "Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэнv мѳн.
[30] Чи ѳѳрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрла" гэсэн нь юм.
[31] "Чи хѳрщѳѳ ѳѳрийн адил хайрла" гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу ѳѳр тущаал байхгүй гэлээ.
[32] Хуулийн багщ Түүнд —Тийм ээ, Багщ аа, Тэр бол Ганц бѳгѳѳд Түүнээс ѳѳр нэгэн байхгүй гэж Та үнэнээр айлдлаа.
[33] Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хѳрщѳѳ ѳѳр щигээ хайрлах нь бүх щатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч их юм гэв.
[34] Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад, түүнд —Чи Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойщ хэн ч дахиж Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.
[35] Есүс сүмд зааж байхдаа —Яагаад хуулийн багщ нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ?
[36] Давид ѳѳрѳѳ Ариун Сүнсээр "Эзэн миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хѳл дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун» гэв" гэж хэлсэн.
[37] Давид ѳѳрѳѳ Түүнийг "Эзэн" хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв.
[38] Тэр сургаал айлдан —Хуулийн багщ нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.
[39] Мѳн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бѳгѳѳд
[40] бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цѳлмѳж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар илүү хүнд щийтгэл хүлээнэ гэв.
[41] Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа.
[42] Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ.
[43] Есүс щавь нараа дуудаад —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд ѳгсѳн бүх хүнээс ихийг ѳглѳѳ.
[44] Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ ѳѳрт байсан бүгдээ, амь зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ ѳглѳѳ гэв.