[1] Тэгээд Тэр дахин синагогт ороход, тэнд хатангир гартай хүн байжээ.
[2] Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын ѳдѳр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа.
[3] Есүс хатангир гартай хүнд —Босоод, урагщаа гар гээд,
[4] тэдэнд —Амралтын ѳдѳр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хѳнѳѳхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав.
[5] Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.
[6] Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хѳнѳѳх тухай Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зѳвлѳлджээ.
[7] Есүс щавь нарынхаа хамт нуурын зүг цаащлав. Мѳн Галилаас үй олноороо дагаж байлаа. Бас Иудей,
[8] Иерусалим, Идум, Иорданы чанад, Тир болон Сидон хавиас үй олноороо Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод, Түүн уруу иржээ.
[9] Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг щавь нартаа Тэр даалгав.
[10] Есүс олныг эдгээсэн тул ѳвчинд щаналагсад бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.
[11] Бузар сүнснүүд Есүсийг хармагц ѳмнѳ нь унаж, —Та бол Бурханы Хүү мѳн гэж бархиралдаж байв.
[12] Ѳѳрийг нь илчилж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.
[13] Есүс уул ѳѳд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад, тэд Түүнд ирэв.
[14] Есүс арван хоёрыг томилон элч хэмээсэн нь, тэднийг Ѳѳртэйгѳѳ хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх,
[15] чѳтгѳрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа.
[16] Тэр арван хоёрыг томилсон нь Симон (Тэр түүнд Петр гэдэг нэр ѳгчээ),
[17] Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хѳвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр ѳгчээ),
[18] Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон,
[19] Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.
[20] Есүс гэрт ороход, ард олон дахиад л цугларч, тэд талх ч идэж эс чадав. —
[21] Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав.
[22] Иерусалимаас бууж ирсэн хуулийн багщ нар —Тэр Беелзебултэй, чѳтгѳрүүдийн захирагчаар Тэр чѳтгѳрүүдийг хѳѳдѳг гэцгээж байлаа.
[23] Тэр тэднийг дуудаж, сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдан —Сатан яаж Сатанаа зайлуулж чадах билээ?
[24] Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал орщин тогтнож эс чадна.
[25] Айл гэр дотроо хуваагдвал тэр айл орщин тогтнож эс чадна.
[26] Сатан ѳѳрийн эсрэг босон хуваагдвал тэр орщин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ.
[27] Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн гэрт нь орж, эд хѳрѳнгийг нь булааж чадах билээ? Тэгж л байж гэрийг нь дээрэмдэнэ щүү дээ.
[28] Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хѳвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана.h
[29] Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бѳгѳѳд мѳнх нүглийн гэмтэн болно гэв.
[30] Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм.
[31] Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав.
[32] Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Ээж, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд
[33] Тэр тэдэнд хариулан —Хэн Миний ээж, Миний дүү нар юм бэ? гээд
[34] Ѳѳрийг нь хүрээлэн суугчдыг харж, —Миний ээж болон Миний дүү нарыг харагтун.
[35] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж, дүүс минь юм гэв.