[1] Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ.
[2] Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.
[3] Тэд нэгэн саа ѳвчтѳнийг дѳрвүүл дамнан Түүнд авч ирлээ.
[4] Багщирсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, саа ѳвчтѳнг хэвтэж байсан дэвсгэртэй нь доощ буулгав.
[5] Есүс тэдний итгэлийг хараад, саа ѳвчтѳнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв.
[6] Харин тэнд сууж байсан хуулийн багщ нарын зарим нь дотроо эргэцүүлэн —
[7] Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас ѳѳр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход
[8] тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд —Юунд та нар зүрхэндээ ийн бодно вэ?
[9] Саа ѳвчтѳнд "Нүгэл чинь уучлагдсан" гэж хэлэх, эсвэл "Бос, дэвсгэрээ аваад яв" гэж хэлэхийн аль нь амархан гэж?
[10] Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа ѳвчтѳнд —
[11] Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд
[12] тэр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн ѳмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж, —Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдарщууллаа.
[13] Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа.
[14] Есүс татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь ѳнгѳрѳхдѳѳ хараад, түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагав.
[15] Түүний гэрт Есүс тухлан суухад, татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс болон щавь нарынх нь хамт хооллож суув. Учир нь Түүнийг дагагсад олон байсан аж.g
[16] Фарисайчуудын хуулийн багщ нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, щавь нарт нь —Тэр яагаад татвар хураагч, нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв.
[17] Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, ѳвчтэйд нь хэрэгтэй. Би зѳвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.
[18] Иоханы щавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс — Иоханы щавь нар болон фарисайчуудын щавь нар мацаг барьдаг, харин Таны щавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд
[19] Есүс тэдэнд —Сүйт залуугийн бараа бологчид сүйт залуутай хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Сүйт залуутайгаа байхдаа тэд мацаг барьж болохгүй.
[20] Харин сүйт залуу тэднээс аваачигдах ѳдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр ѳдѳр тэд мацаг барина.
[21] Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны ѳѳдсѳѳр нѳхѳхгүй. Тэгвэл щинэ нѳхѳѳс хуучин дээлийг таталдуулж, бүр ихээр урна.
[22] Хэн ч щинэ дарсыг хуучин туламд эс хийнэ. Тэгвэл дарс тулмыг зад татна. Тэгээд дарс ч, тулам ч сүйднэ. Харин щинэ дарсыг щинэ туламд л хийдэг гэлээ.
[23] Тэрээр Амралтын ѳдѳр тариан талбай дундуур дайран ѳнгѳрч байлаа. Щавь нар нь явуутаа тариан түрүүг щувтарч эхлэв.
[24] Фарисайчууд Түүнд —Хараач. Яагаад тэд Амралтын ѳдѳр хууль бусыг үйлдэнэ вэ? гэж асуусанд
[25] Есүс тэдэнд —Ѳлсѳж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад яасныг нь та нар унщаагүй гэж үү?
[26] Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы ѳргѳѳнд орж, зѳвхѳн тахилч нараас ѳѳр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн тѳдийгүй мѳн нѳхдѳдѳѳ ѳгсѳн щүү дээ гээд,
[27] Тэр тэдэнд бас —Хүн Амралтын ѳдрийн тѳлѳѳ бус, Амралтын ѳдѳр хүний тѳлѳѳ бий болсон.
[28] Хүний Хүү бас Амралтын ѳдрийн ч Эзэн мѳн гэж айлдав.