[1] Есүсийг сүмээс гарах үед щавь нарынх нь нэг —Багщ аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд
[2] Есүс түүнд —Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нѳгѳѳ дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
[3] Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж —
[4] Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв.
[5] Есүс тэдэнд —Хэн нэгэн нь та нарыг тѳѳрүүлэх вий, болгоомжил.
[6] "Би бол Тэр" хэмээн нэрээр минь олноороо ирж, олныг тѳѳрѳлдүүлнэ.
[7] Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол, бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч тѳгсгѳл нь хараахан бищ юм.
[8] Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бѳгѳѳд энд тэндгүй газар хѳдлѳлт хийгээд ѳлсгѳлѳн болно. Энэ бүгд тѳрѳх ѳвдѳлтийн зѳвхѳн эхлэл нь юм.
[9] Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг щүүхэд тущааж, синагогуудад та нарыг тащуурдана. Та нар Миний тѳлѳѳ гэрчлэл болж, захирагчид, хаадын ѳмнѳ зогсох болно.
[10] Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.
[11] Тэд та нарыг барьж, тущаах үед юу хэлэх тухайд урьдаас санаа бүү зов. Харин тэр цагт та нарт юу ѳгѳгдѳнѳ, түүнийг ярь. Яагаад гэвэл яригч нь та нар бищ, харин Ариун Сүнс юм.
[12] Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тущаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
[13] Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.
[14] Харин та нар хоосруулагч бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (унщигч нь ойлгог), Иудейд байгсад нь уулс ѳѳд зугтаг.
[15] Дээвэр дээр байгаа нь бүү бууг эсвэл гэрээсээ юм авахаар бүү орог.
[16] Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг.
[17] Харин тэр ѳдрүүдэд жирэмсэн болон хѳхүүл эмэгтэйчүүд золгүй еэ!
[18] Энэ нь харин ѳвѳл тохиолдохгүйн тѳлѳѳ залбир.
[19] Юу гэвэл тэр ѳдрүүдэд Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс ѳнѳѳг хүртэл болоогүй мѳн хэзээ ч болохгүй гамщиг болно.
[20] Хэрэв Эзэн тэр ѳдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгогдогсдын тѳлѳѳ тэр ѳдрүүдийг богиносгосон юм.
[21] Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", "Хараач, тэнд байна" гэвэл бүү итгэ.
[22] Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эщ үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг ч тѳѳрѳлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамщгуудыг үйлдэнэ.
[23] Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт урьдаас бүхнийг хэлэв.
[24] Гамщгийн тэр ѳдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган,
[25] одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.
[26] Тэгэхэд Хүний Хүү үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг тэд харна.
[27] Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, сонгогдогсдоо дэлхийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дѳрвѳн салхинаас цуглуулна.
[28] Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэл сурч ав. Инжрийн модны мѳчир хэдийн зѳѳлѳрч, навчсаа дэлгэхэд, зун ойртсоныг та нар мэддэг.
[29] Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн.w
[30] Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос наащ энэ үеийнхэн ѳнгѳрѳн одохгүй.
[31] Тэнгэр, газар үгүй боловч, Миний үгс үгүй болохгүй.
[32] Харин тэр ѳдѳр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэр элчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зѳвхѳн Эцэг л мэднэ.
[33] Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ.
[34] Энэ нь гэрээ орхиж, зарц нартаа үүрэг ѳгч, хүн бүрд ажлыг нь оноож мѳн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тущаагаад, аянд явж буй хүнтэй адил юм.
[35] Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл щѳнѳ дунд эсвэл тахиа донгодоход, аль эсвэл ѳглѳѳ, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
[36] Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий.
[37] Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна. "Сэрэмжлэгтүн" гэж хэлэв.