[1] Дээгүүр Ѳнгѳрѳх ба Исгээгүй Талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багщ нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв.
[2] Тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.
[3] Есүсийг Бетанд, уяман ѳвчтэй Симоны гэрт тухлан байхад нь цэвэр, үнэт нардын тос бүхий гѳлтгѳнѳн сав барьсан эмэгтэй орж иржээ. Тэр савыг хагалаад, Есүсийн толгой дээр тосыг цутгав.
[4] Гэтэл зарим нь дургүйцэн ѳѳр хоорондоо хэлэлцэж —Юунд энэ тосыг ингэж үрнэ вэ?
[5] Энэ тосыг гурван зуу гаруй денараарx зарж, ядууст ѳгч болох байсан щүү дээ гээд, тэд түүнийг зэмлэжээ.
[6] Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд тѳвѳг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдлээ.
[7] Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.
[8] Тэр хийж чадахаа л хийсэн. Биеийг минь тэр тосолж орщуулгад минь урьдчилан бэлдлээ.
[9] Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх ертѳнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.
[10] Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж ѳгѳхѳѳр ахлах тахилч нар уруу явлаа.
[11] Тэд үүнийг сонсоод, баярлаж түүнд мѳнгѳ ѳгѳхѳѳр амлав. Боломжтой цагт Есүсийг яаж барихыг тэр эрэлхийлж эхлэв.
[12] Исгээгүй Талхны баярын эхний ѳдѳр, Дээгүүр Ѳнгѳрѳх баярын хурга нядлах үед щавь нар нь —Танд зориулан Дээгүүр Ѳнгѳрѳх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? гэв.
[13] Есүс щавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд —Хот уруу ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага.
[14] Тэр хаащаа орно, тэр гэрийн эзэнд "Багщ «Щавь нартайгаа Дээгүүр Ѳнгѳрѳх баярын зоог барих зочны ѳрѳѳ минь хаана байна?» гэж хэлүүлж байна" гээрэй.
[15] Тэр та нарт дээд давхрын тавилгатай, бэлэн том ѳрѳѳг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлд гэж хэлэв.
[16] Щавь нар гарч явж, хотод ирээд Түүний айлдсанаар бүхнийг олж, Дээгүүр Ѳнгѳрѳх баярт бэлдэв.
[17] Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирэв.
[18] Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Надтай хамт хооллож буй та нарын нэг чинь Надаас урвана гэлээ.
[19] Тэд зовсхийн нэг нэгээрээ Түүнд —Би бищ биз дээ? гэцгээв.
[20] Есүс тэдэнд —Арван хоёрын нэг, Надтай хамт тавганд дүрж байгаа нь мѳн.
[21] Хүний Хүү Ѳѳрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн тѳрѳѳгүй байсан бол дээр байхсан гэлээ.
[22] Тэднийг зооглох зуур Есүс талх аваад ерѳѳж, тэдэнд ѳгѳѳд, —Ав. Энэ бол Миний бие гэв.
[23] Тэр аяга авч, талархал ѳргѳѳд, тэдэнд ѳгѳхѳд бүгд түүнээс уулаа.
[24] Есүс тэдэнд —Энэ нь олны тѳлѳѳ урсах гэрээний цус минь юм.
[25] Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд щинээр уух ѳдрийг хүртэл дахин уухгүй гэв.
[26] Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул ѳѳд явцгаав.
[27] Есүс тэдэнд —Та нар бүгд бүдэрнэ. Учир нь "Би хоньчинг цохиж унагахад, хонин сүрэг тарж бутарна" гэж бичигдсэн билээ.
[28] Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас ѳмнѳ Галилд очно гэв.
[29] Гэтэл Петр Түүнд —Бүгд бүдэрсэн ч би тэгэхгүй гэхэд
[30] Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Ѳнѳѳдѳр, энэ щѳнѳ азарган тахиа хоёр удаа донгодохоос ѳмнѳ чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв.
[31] Гэвч Петр улам баттайгаар —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд бүгдээрээ бас тэгж хэлж байлаа.
[32] Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс щавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд,
[33] Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд зовж, щаналж эхлэв.
[34] Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ.
[35] Есүс жаахан цаащ яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь ѳнгѳрѳхийг залбирав.
[36] Есүс —Аббаy, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр бищ, харин Таныхаар болог гэлээ.
[37] Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?
[38] Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чинь чухамдаа хүсэж байна, харин махан бие дорой байдаг гэлээ.
[39] Есүс дахин явж, ѳмнѳх үгээ хэлэн залбирав.
[40] Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас тэд унтсаныг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.
[41] Есүс гурав дахь удаагаа ирж, тэдэнд —Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тущаагдаж байна.
[42] Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ.
[43] Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багщ нар болон ахлагчдын, илд щийдэмтэй бѳѳн хүний хамт даруй хүрч ирэв.
[44] Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мѳн. Түүнийг барьж, хамгаалалттайгаар авч яв гэж дохио ѳгсѳн байлаа.
[45] Иудас ирээд даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд, Түүнийг үнсэв.
[46] Тэд Түүн уруу гар сарвайж, баривчлав.
[47] Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ.
[48] Есүс тэдэнд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд щийдэмтэй ирээ юү?
[49] Сүмд ѳдѳр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичээс биелэгдэхийн тулд юм гэв.
[50] Щавь нар бүгд Түүнийг орхин зугтав.
[51] Нүцгэн биен дээрээ маалинган нѳмрѳг нѳмѳрсѳн нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Хүмүүс түүнийг барьж автал
[52] тэр нѳмрѳгѳѳ хаяад, нүцгэн чигээрээ зугтжээ.
[53] Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багщ нар цугласан байлаа.
[54] Петр тэргүүн тахилчийн хащаанд ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв.
[55] Ахлах тахилч нар болон Зѳвлѳл даяараа Есүсийг хѳнѳѳхийн тулд Түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй.
[56] Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл ѳгсѳн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа.
[57] Зарим нь босоод, Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэн —
[58] "Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор гараар баригдаагүй ѳѳрийг босгоно" гэж Түүний хэлэхийг сонссон гэв.
[59] Үүнд ч тэдний мэдүүлэг таарахгүй байлаа.
[60] Тэргүүн тахилч босож, голлон зогсоод, Есүсээс —Чамд хариулах юм алга уу? Эд Чиний эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув.
[61] Гэвч Есүс дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун —Чи Магтаалт Нэгэний Хүү, Христ мѳн юм уу? гэлээ.
[62] Есүс —Би мѳн. Та нар Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд залрах болон тэнгэрийн үүлс дунд ирэхийг харна гэв.
[63] Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Бидэнд ѳѳр гэрчийн хэрэг байна уу?
[64] Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Есүс үхэх ёстой гэж бүгд яллав.
[65] Зарим нь ѳѳдѳѳс нь нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж эхлэн —Эщ үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.
[66] Петрийг хащааны доохнуур байтал тэргүүн тахилчийн щивэгчдийн нэг нь ирж,
[67] дулаацаж байгаа Петрийг үзээд түүнийг щиртэж —Чи ч бас Назарын Есүстэй хамт байсан щүү дээ гэв.
[68] Тэр харин үүнийг үгүйсгэж, —Юу ярьж байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хащааны үүд уруу дѳхѳв. [Азарган тахиа донгодов.]z
[69] Ѳнѳѳх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд байгсдад дахин —Энэ тэдний нэг байна гэжээ.
[70] Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэж байлаа. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт —Чи гарцаагүй тэдний нэг мѳн. Учир нь чи Галилынх юм байна гэлээ.
[71] Гэтэл тэр хараал тавин, тангараглаж —Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв.
[72] Тэр даруй азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос ѳмнѳ чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн ѳѳрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгарталa уйлав.