Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:16

[1] ЭЗЭН Мосед —Фараонд очиж, түүнд "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

[2] Хэрэвчи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал

[3] ЭЗЭНиймутар хээр байгаа чиний мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна.

[4] ХаринЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»" гэж хэл хэмээн айлдав.

[5] ЭЗЭНцаг товлож, —Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж айлдав.

[6] Дараагийнөдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй.

[7] Фараонхүн илгээж, Израилийн малаас нэг нь ч үхээгүйг мэдэв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.

[8] ЭЗЭН Мосе, Аарон нарт —Зуухны үнснээс хоёр алгандаа дүүргэн авч, Фараоны нүдний өмнө Мосе түүнийг тэнгэр өөд цацаг.

[9] Тэрүнс Египетийн бүх нутагт тоос болж, Египетийн нутаг даяар бүх хүн, малд идээт яр халдаана гэж айлдав.

[10] Тэдзуухнаас үнс аван, Фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өөд цацсанд хүн, малд идээт яр халдав.

[11] Илбэчидч идээт ярнаас болж Мосегийн өмнө зогсож чадсангүй. Яагаад гэвэл илбэчдэд, бүх египетчүүдэд идээт яр халдсан болой.

[12] ЭЗЭНФараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан, тэр тэднийг сонссонгүй.

[13] ЭЗЭН Мосед —Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

[14] Учирнь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.

[15] Бимутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан.

[16] ХаринБи Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм.

[17] Гэвччи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.

[18] Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна.

[19] Одоотийм учраас хүн илгээж, өөрийн мал сүрэг ба хээр байгаа бүх юмсаа аюулгүй газар аваач. Хээр үлдэж, гэрт хариагүй бүх хүн, мал мөндөр буухад үхнэ»" гэж хэл хэмээн айлдав.

[20] Фараонызарц нарын зарим нь ЭЗЭНий үгээс айж, өөрсдийн боол, малыг гэртээ бөөгнүүлэв.

[21] ХаринЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь өөрсдийн боол, малыг хээр орхив.

[22] ЭЗЭН Мосед —Тэнгэр өөд гараа сунгаж, Египетийн бүх газарт Египетийн бүх нутаг даяар хүн, мал, тариалангийн талбайд ургасан бүхэн дээр мөндөр оруул гэж айлдав.

[23] Мосетаягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа.

[24] Тэндүндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа.

[25] Египетийн нутаг даяар хээр байсан хүн, малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив.

[26] ЗөвхөнИзраилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.

[27] Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ.

[28] ЭЗЭНээсгуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв.

[29] Мосетүүнд —Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.

[30] Гэхдээта болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв.

[31] (Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга, арвай сүйтгэгдэв.

[32] Харинулаан буудай, хөц буудай нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.)

[33] МосеФараоноос салан хотоос гарч, ЭЗЭН уруу гараа сунгалаа. Аянга, мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив.

[34] Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, зарц нарынхаа хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав.

[35] Фараонызүрх хатуурч, ЭЗЭН Мосегээр дамжуулан айлдсанчлан, Израилийн хөвгүүдийг явуулсангүй.

Египетээс Гарсан Нь — Chapters