Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:18

[1] Өөрсдийн гэрийнхнийг дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс гэвэл,

[2] Реубен, Симеон, Леви ба Иуда,

[3] Иссахар, Зебулун ба Бениамин,

[4] Данба Нафтали, Гад ба Ашер юм.

[5] Иаковынүр удам бүгд далан хүн байв. Харин Иосеф Египетэд байсан.

[6] Иосеф, түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав.

[7] ГэвчИзраилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.

[8] Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв.

[9] Тэрөөрийн ард түмэнд —Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо.

[10] Тэдэнднарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв.

[11] Тиймээстэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.

[12] Гэвчтэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав.

[13] ЕгипетчүүдИзраилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав.

[14] Тэдэндоноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.

[15] Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад —

[16] Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ, төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад, хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв.

[17] Харинэх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв.

[18] ТиймээсЕгипетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж, хөвгүүдийг амьд үлдээв? гэв.

[19] Эхбаригчид Фараонд —Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав.

[20] ИймээсБурхан эх баригчдад сайнаар хандсан. Ард түмэн олширч маш хүчирхэг болов.

[21] Эхбаригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв.

[22] ТэгэхэдФараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.

Египетээс Гарсан Нь — Chapters