Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:01

[1] Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглааныг хуралдуулан, тэдэнд —ЭЗЭН та нарт эдгээр зүйлсийг хий гэж тушаасан.

[2] Зургаанөдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.

[3] Амралтынөдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.

[4] Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж —ЭЗЭН энэ зүйлийг тушаасан.

[5] "Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,

[6] хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,

[7] улаанаарбудсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,

[8] гэрэлтүүлгийнтос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,

[9] ониксчулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.

[10] Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.

[11] Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, багананууд ба углууруудыг нь,

[12] авдарболон түүний дамнуургууд, өршөөлийн суудал, дэлгэцийн бүрээсийг,

[13] ширээболон түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд болон Оршихуйн талхыг,

[14] мөнгэрэлтүүлгэнд зориулсан дэнлүүний суурь болон түүний хэрэгслүүд, дэнлүүнүүд, дэнлүүний тосыг,

[15] утлагынтахилын ширээ болон түүний дамнуургууд, тослох тос болон анхилуун утлага, асрын орох үүдний дэлгэцийг,

[16] шатаалттахилын ширээг хүрэл тортой нь хамт, түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд, угаагуур ба түүний суурийг,

[17] хашааныөлгүүр, түүний багананууд болон углуурууд, мөн хашааны хаалганы дэлгэцийг,

[18] асрынгадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг,

[19] ариунгазарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй" гэв.

[20] Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов.

[21] Зүрхнь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав.

[22] Зүрхсэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв.

[23] Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав.

[24] Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав.

[25] Үйлэндуран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа.

[26] Зүрхнь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв.

[27] Захирагчидефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг,

[28] гэрэлтүүлгэндболон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав.

[29] ЭЗЭНийхийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.

[30] Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд —Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав.

[31] Тэрээртүүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

[32] алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж,

[33] суулгахчулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм.

[34] Тэрээрзаах чадварыг Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб тэр хоёрын зүрхэнд өгчээ.

[35] Сийлбэрчин, зохион бүтээгчийн, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган дээр хатгах, бүхий л ажлыг гүйцэтгэх, загварыг зохиох аливаа ажлыг хийх ур чадвараар ЭЗЭН тэднийг дүүргэв.

Египетээс Гарсан Нь — Chapters