Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:15

[1] Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.

[2] ТэдРефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав.

[3] МосеБурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.

[4] "Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан.

[5] Одоохэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.

[6] Танар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно". Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.

[7] Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв.

[8] Бүхард түмэн нийтээрээ —ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.

[9] ЭЗЭНМосед —Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.

[10] БасЭЗЭН Мосед —Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга.

[11] Тэднийггурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.

[12] Чиард түмний төлөө уулын эргэн тойронд хүрээ татаад, "Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүнийг заавал алах ёстой.

[13] Тэрхүнд гар хүрч болохгүй. Харин түүнийг чулуугаар шидэж, эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй" гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уул өөд гарч ир гэв.

[14] ТийнхүүМосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав.

[15] Мосеард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.

[16] Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв.

[17] Бурхантайуулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо.

[18] Бурхангалаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.

[19] Дараань бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.

[20] ЭЗЭНСинаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив.

[21] ЭЗЭНМосед —Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.

[22] ЭЗЭНдойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.

[23] МосеЭЗЭНд —Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та "Уулыг тойруулан хүрээ татаж, уулыг ариусга" гэж анхааруулсан билээ гэв.

[24] ТэгэхэдЭЗЭН түүнд —Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв.

[25] ТиймээсМосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.

Египетээс Гарсан Нь — Chapters