Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:01

[1] Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ.

[2] Тэрээрдөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв.

[3] Тэгээдтэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв.

[4] Тэрээртахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв.

[5] Мөнхүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ.

[6] Тэрээрхуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв.

[7] Тахилынширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.

[8] Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.

[9] Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв.

[10] Хоринбагана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба баганануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ.

[11] Хойдтал нь нэг зуун тохой байсан ба хорин багана, хорин углуур нь хүрэл бөгөөд баганын дэгээнүүд, холбоосууд нь мөнгөн аж.

[12] Баруунталд нь арван багана болон тэдний арван углуургатай хамт тавин тохой хөшигнүүд хийв. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөөр бүтсэн байна.

[13] Зүүнталд нь тавин тохойг хийв.

[14] Хаалганынэг талын хөшиг нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой байв.

[15] Нөгөөталынх мөн үүний адил байв. Хашааны хаалганы хоёр тал тус бүрд нь гурван багана болон гурван углууртайгаа арван таван тохой хөшиг байлаа.

[16] Хашааныэргэн тойрон дахь бүх хөшгийг нарийн нэхсэн маалингаар хийжээ.

[17] Баганануудадзориулсан углуурууд нь хүрэл бөгөөд баганануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх багананууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна.

[18] Хашааныхаалганы дэлгэц нь нэхмэлчдийн урлал бөгөөд хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байв. Хашааны хөшигнүүдийн адил түүний урт нь хорин тохой, өндөр нь таван тохой байв.

[19] Дөрвөнбагана болон дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ.

[20] Асрынболон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.

[21] Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.

[22] Иудаовгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь ЭЗЭНий Мосед тушаасан бүхнийг хийв.

[23] Түүнтэйхамт сийлбэрчин, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн маалингын нэхмэлчин, уран хүн Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.

[24] Энэхүү ажилд буюу ариун газрын бүх ажилд зарцуулагдсан бүх алт болон даллах өргөлийн алт нь ариун газрын шекелийн дагуу хорин есөн талант, долоон зуун гучин шекел байв.

[25] Цуглаанаастоологдсон хүмүүсийн мөнгө нь ариун газрын шекелийн дагуу зуун талант, мянга долоон зуун далан таван шекел байв.

[26] Хорьболон түүнээс дээш насны зургаан зуун гурван мянга таван зуун тавин эрчүүдийн төлөө буюу тоологдсон хүний тоонд орсон хүн нэг бүрээс нэг бекаг (энэ нь ариун газрын шекелийн дагуу хагас шекел юм) авав.

[27] Зуунталант мөнгө нь ариун газрын болон хөшигний углууруудыг цутгахад зориулагдсан бөгөөд нэг зуун талант нь нэг зуун углууранд буюу нэг талант нь нэг углууранд зарцуулагджээ.

[28] Тэрээрнэг мянга долоон зуун далан таван шекелээр баганануудын дэгээнүүдийг хийж, оройнуудыг нь бүрж, тэдэнд холбоос хийв.

[29] Даллахөргөлийн хүрэл нь далан талант, хоёр мянга дөрвөн зуун шекел байв.

[30] Түүгээртэр хурлын майхны үүдэнд зориулж углууруудыг, хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь, бас тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ.

[31] Мөнэргэн тойрон хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хүрлээр хийсэн байв.

Египетээс Гарсан Нь — Chapters