Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 7:18

[1] Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,

[2] улаанбуудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.

[3] Эдгээрийгчи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн.

[4] Дараань чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.

[5] Чихувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн.

[6] Түүнийтолгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун.

[7] Дараань чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.

[8] Чихөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө.

[9] Ааронболон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.

[10] Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина.

[11] Тэгээдхурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.

[12] Чибухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.

[13] Бүхдотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун.

[14] Харинбухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм.

[15] Чи бас нэг хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

[16] Чихуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

[17] Дараань чи өнөөх хуцыг эвдэн, түүний гэдэс дотор болон гуяыг нь угааж, мөчнүүдийг толгойтой нь хамт тавигтун.

[18] Хуцыгбүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

[19] Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

[20] Чихуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

[21] Дараань чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана.

[22] Чибас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),

[23] ЭЗЭНийөмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч,

[24] эдгээрийгбүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла.

[25] Читэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

[26] Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.

[27] Аарондзориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.

[28] Энэнь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.

[29] Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.

[30] Түүнийоронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.

[31] Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.

[32] Ааронболон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ.

[33] Тийнхүүтэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.

[34] Хэрэвсахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.

[35] Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.

[36] Өдөрбүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.

[37] Долоонхоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно.

[38] Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно.

[39] Нэгхургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.

[40] Тэнднэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой.

[41] Нөгөөхургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн.

[42] Энэнь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм.

[43] Битэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.

[44] Бихурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.

[45] БиИзраилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.

[46] Бибол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.

Египетээс Гарсан Нь — Chapters