Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:41

[1] ЭЗЭН Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан Мосед болон Өөрийн ард түмэн Израильд юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонссон.

[2] Мосегийнхадам эцэг Иетро, Мосегийн явуулсан эхнэр Зиппораг нь

[3] болонхоёр хүүг нь авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершом гэдэг аж. Учир нь Мосе —Би хүний газарт харь хүн болсон гэжээ.

[4] Нөгөөгийнхнь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.

[5] Мосегийнхадам эцэг Иетро, түүний эхнэр, хөвгүүдтэй нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Мосе Бурханы ууланд буудалласан байв.

[6] ТэрМосед —Чиний хадам эцэг Иетро би чиний эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв.

[7] ТэгэхэдМосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн, түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцсэний дараа майханд орцгоов.

[8] Мосехадам эцэгтээ Израилийн төлөө Фараонд ба египетчүүдэд ЭЗЭНий үйлдсэн бүхнийг болон аян замд тохиолдсон бүх хэцүү бэрхшээлийн тухай, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсан тухай ярив.

[9] Израилийгегипетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав.

[10] ТиймээсИетро —Та нарыг египетчүүдийн гараас, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар доороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай.

[11] Үргэлжихэрхдэг тэднийг ялсан учир ЭЗЭН бол бүх бурхдаас илүү агуу юм гэдгийг би одоо мэдлээ гэв.

[12] ТэгээдМосегийн хадам эцэг Иетро нь Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв.

[13] Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов.

[14] Ардтүмний төлөө түүний хийж байгаа бүхнийг Мосегийн хадам эцэг хараад —Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чинь юу юм бэ? Яагаад бүх ард түмэн өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи ганцаараа сууж байна вэ? гэж асуув.

[15] Мосехадам эцэгтээ хандан —Яагаад гэвэл ард түмэн Бурханаас асуухаар над уруу ирдэг.

[16] Тэдмаргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв.

[17] Мосегийнхадам эцэг түүнд —Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм.

[18] Чич, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй.

[19] Одоонамайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир.

[20] Тэгээдтэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл.

[21] Түүгээрбарахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.

[22] Тэдард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно.

[23] Хэрэвчи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.

[24] Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, түүний хэлсэн бүхнийг хийв.

[25] Мосебүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.

[26] Тэдбүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв.

[27] Дараань Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутаг уруугаа буцав.

Египетээс Гарсан Нь — Chapters