[1] Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —Би ЭЗЭНд дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.
[2] ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.
[3] ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.
[4] Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан. Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв.
[5] Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.
[6] Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ. Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав.
[7] Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв. Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав.
[8] Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч, урсгал ус овоо мэт босож, далайн гүн дэх уснууд царцсан.
[9] Дайсан "Би хөөж гүйцээд, олзоо хуваана. Тэдний эсрэг би хүслээ хангана. Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө" гэв.
[10] Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
[11] Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ? Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр, гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?
[12] Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.
[13] Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж, Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.
[14] Ард түмнүүд сонсоод чичирч, Филистийн оршин суугчид аймшигт автагдав.
[15] Едомын тэргүүлэгчид түгшиж, Моабын удирдагчид айн дагжиж, Канааны бүх оршин суугчид хайлан урсав.
[16] Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ. Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл, Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэл Таны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.
[17] Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.
[18] ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.
[19] Фараоны морьд, түүний тэрэгнүүд болон түүний морин цэргүүд далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар явав.
[20] Аароныэгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв.
[21] Мириамтэдэнд хариулан —ЭЗЭНд дуулъя! Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн. Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм гэв.
[22] Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.
[23] Марадирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.
[24] Ардтүмэн Мосед гомдоллон —Бид юу уух вэ? гэцгээв.
[25] МосеЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.
[26] Тэр —Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та н
[27] Тэд Елимд ирэхэд, тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан. Тэд тэнд усны дэргэд буудаллав.