Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:55

[1] Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.

[2] Тэрээр алт болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефод хийв.

[3] Тэгээдхөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингатай хамт сүлжихийн тулд тэд гөлмөн алтыг давтан цохиж, нарийн утас болгон зүсэж, уран хүний ажлыг хийв.

[4] Тэдефодод холбогдох хоёр мөрөвчийг хийсэн ба дээд талын хоёр өнцөгт нь холбожээ.

[5] Ефодындээрх уран сүлжигдсэн бүс нь ЭЗЭНий Мосед тушаасны дагуу алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой адил хийгджээ.

[6] Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв.

[7] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэднийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуунууд болгож ефодын мөрөвчин дээр суулгав.

[8] Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодын уран хийцтэй адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хийв.

[9] Тэрнь дөрвөлжин байв. Тэд цээживчийг хоёр давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм болов.

[10] Тэдтүүн дээр дөрвөн эгнээ чулуунуудыг суулгав. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад,

[11] хоёрдахь эгнээнд оюу, индранил ба очир алмааз,

[12] гуравдахь эгнээнд нал эрдэнэ, гартаам ба ягаан болор,

[13] дөрөвдэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ.

[14] Чулуунууднь Израилийн хөвгүүдийн нэрсийн тоогоор байв. Эдгээр нь нэрсийнх нь тоогоор арван хоёр бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсээс тамганы сийлбэрээр сийлбэрлэсэн байв.

[15] Тэдцээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс мэт гинжийг хийв.

[16] Тэдхоёр алтан хүрээтэй суурь, хоёр алтан цагираг хийгээд хоёр цагиргаа цээживчний хоёр үзүүрт холбов.

[17] Дараань тэд хоёр алтан оосроо цээживчний үзүүрүүд дэх хоёр цагирагт холбов.

[18] Тэдхоёр оосорныхоо нөгөө хоёр үзүүрийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбов.

[19] Тэдхоёр алтан цагираг хийж, тэдгээрийг цээживчний хоёр өнцөгт, ефодын зэрэгцээ байсан дотоод ирмэгт нь хадав.

[20] Цаашлаад, тэд хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд, хоёр мөрөвчнийх нь доор залгаасны ойролцоо, ефодын нэхмэл бүсний дээд талд хадлаа.

[21] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэд цээживчний цагиргуудыг ефодын цагиргуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй болов.

[22] Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэж хийв.

[23] Нөмрөгийнамсрыг хөө хуягны амсар шиг оройн хэсгийн голд гаргаж, урагдуулахгүйн тулд амсрыг тойруулан сүлжиж захлав.

[24] Тэднөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан өнгийн материал болон нэхсэн маалингаар анарууд хийв.

[25] Тэдбас шижир алтаар хонхнууд хийж, нөмрөгийн хормойг тойруулан анаруудын завсар хийв.

[26] ЭЗЭНийМосед тушаасны дагуу үйлчлэлд зориулж нөмрөгийн хормойг тойруулан хонх болоод анаруудыг солбиулан хийв.

[27] Тэд Аарон болон хөвгүүдэд нь зориулж нарийн нэхсэн маалингаар дотуур дээл,

[28] нарийнмаалинган малгай, мөн толгойн чимэглэсэн өмсгөл ба нарийн нэхсэн маалинган дотуур өмд,

[29] нэхмэлчнийажил болох хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган бүсийг ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хийлээ.

[30] Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, тамганы сийлбэртэй адил "ЭЗЭНд ариун" гэж бичив.

[31] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэд үүнийг малгайн дээд талд холбохын тулд хөх уяаг уяв.

[32] Ингэснээр хурлын майхны асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийв. Тэд ийнхүү хийв.

[33] Тэдасрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба түүний бүх тоноглол болох гархинууд, дүнзнүүд, хөндлөвч модод, багананууд, углуургууд,

[34] улаанаарбудсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэмэл хөшиг,

[35] гэрчлэлийнавдар, түүний дамнуургууд ба өршөөлийн суудал,

[36] ширээболон түүний бүх хэрэгслүүд, Оршихуйн талх,

[37] шижиралтан дэнлүүний суурь, түүний дэнлүүнүүдийг (дэс дарааллаар нь) бүхий л хэрэгсэл, гэрэлтүүлгийн тос,

[38] алтантахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон майхны үүдний хөшиг,

[39] хүрэлтахилын ширээ, түүний хүрэл тор, түүний дамнуургууд болон түүний бүхий л хэрэгсэл, угаалгын сав болон суурь,

[40] хашааныхөшиг, түүний багананууд бас углуурууд, хашааны хаалганы дэлгэц, түүний оосрууд, түүний гадаснууд болон асрын үйлчлэлд буюу хурлын майханд зориулсан бүх тоноглолыг,

[41] мөнариун газарт үйлчлэхэд зориулж нэхмэл хувцас болон тахилч Аароны ариун хувцас ба тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь хувцсыг авчрав.

[42] ТийнхүүИзраилийн хөвгүүд бүх ажлыг ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийжээ.

[43] Мосебүх ажлыг шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор хийсэн байв. Тиймээс Мосе тэднийг ерөөв.

Египетээс Гарсан Нь — Chapters