[1] Тэгээд ЭЗЭН Мосед хандан, —
[2] Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой.
[3] Тэгээдчи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.
[4] Чиширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга.
[5] Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат.
[6] Тэгээдхурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.
[7] Угаалгынсавыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн.
[8] Чиэргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө.
[9] Тэгээдчи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлсийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслүүдийг нь ариусга. Тэр нь ариун байх болно.
[10] Чишатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно.
[11] Чиугаах сав болон суурийг нь тослоод ариусга.
[12] Тэгээдчи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун.
[13] АаронНадад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга.
[14] Тэгээдчи түүний хөвгүүдийг авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө.
[15] ТэдНадад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав.
[16] ИйнхүүМосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв.
[17] Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов.
[18] Мосеасрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, баганануудыг нь босголоо.
[19] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив.
[20] Дараань тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив.
[21] Тэгээдтэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.
[22] Дараань хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав.
[23] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив.
[24] Дараань ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив.
[25] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа.
[26] Дараань тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.
[27] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав.
[28] Тэгээдтэр асрын үүдэнд хөшиг өлгөв.
[29] ЭЗЭНийМосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв.
[30] Тэгээдтэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв.
[31] Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав.
[32] Тэдхурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв.
[33] Тэгээдасар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа.
[34] Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.
[35] ЭЗЭНийцог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв.
[36] Тэднийбүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн,
[37] харинүүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг хүртэл тэд хөдөлдөггүй байлаа.
[38] Учирнь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв.