Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:15

[1] ЭЗЭН Мосед айлдан —

[2] Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла.

[3] ФараонИзраилийн хөвгүүдийн талаар "Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан" гэж бодно.

[4] ИйнхүүБи Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.

[5] Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний зарц нарын зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд —Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв.

[6] Фараонтэргээ бэлтгэж, өөрийн хүмүүсээ авав.

[7] Зургаанзуун шилдэг тэрэг болон Египетийн бүх тэргийг тэр авав. Тэрэг бүхэн даргатай байв.

[8] ЭЗЭНЕгипетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.

[9] Фараоныбүх морьд, тэрэгнүүд, түүний морьтонгууд ба цэргүүдийн хамтаар египетчүүд израильчуудыг хөөсөөр Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэв.

[10] Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав.

[11] ТэдМосед —Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ?

[12] БидЕгипетэд байхдаа "Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя" гэж танд хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв.

[13] Мосеард түмэнд —Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.

[14] ЭЗЭНта нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.

[15] ЭЗЭН Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл.

[16] Чинийхувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.

[17] Минийхувьд, Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэргүүд, түүний тэрэгнүүд болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно.

[18] БиФараон болон түүний тэрэгнүүд, түүний морин цэргүүдээр дамжуулан алдаршихад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэж айлдав.

[19] Израилийнхуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэр элч хөдөлж, тэдний ард очсон. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард очив.

[20] Үүлэнбагана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд, нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.

[21] Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.

[22] Израилийнхөвгүүд далайн дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.

[23] Египетчүүдараас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгнүүд ба морин цэргүүд тэдний араас далайн гол уруу оров.

[24] Үүрийнгэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав.

[25] Тэртэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.

[26] ЭЗЭН Мосед —Далайн дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв.

[27] Моседалайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв.

[28] Усбуцан ирж, тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд, тэднээс нэг нь ч үлдсэнгүй.

[29] ХаринИзраилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.

[30] ИйнхүүЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав.

[31] Египетчүүдийнэсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.

Египетээс Гарсан Нь — Chapters