[1] ЭЗЭН Мосед —Үз. Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно.
[2] Минийчамд тушаасан бүхнийг чи хэл. Чиний ах Аарон "Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул" хэмээн Фараонд хэлэх болно.
[3] ГэвчБи Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно.
[4] Фараонта нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, аугаа шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.
[5] БиӨөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.
[6] ЭЗЭНийөөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв.
[7] ТэдФараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байв.
[8] ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин —
[9] Фараон та нарыг " Гайхамшиг үзүүл" гэвэл, чи Ааронд "Таягаа авч, могой болгохоор Фараоны өмнө түүнийг хая" гэж хэл хэмээн айлдав.
[10] Мосе, Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор яг тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон ба түүний зарц нарын өмнө хаяхад тэр нь могой болов.
[11] Фараонч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас өөрсдийн илбээрээ нэгэн адил үйлдэв.
[12] Тэдбүгдээрээ өөрсдийн таягуудаа хаяж, тэдгээр нь могой болсон боловч Аароны таяг тэдний таягуудыг залгив.
[13] Гэсэнч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
[14] ЭЗЭН Мосед —Фараоны зүрх хатуу юм. Тэр ард түмнийг явуулахаас татгалзаж байна.
[15] ӨглөөФараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд, түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.
[16] Читүүнд "Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Харагтун. Гэтэл чи одоо болтол сонссонгүй.
[17] ИймээсЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно.
[18] Нилдбуй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухад хэцүү болно»" гэж хэл хэмээн айлджээ.
[19] ЭЗЭНМосед —Чи Ааронд "Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно" гэж хэл хэмээн айлдав.
[20] Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохисонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав.
[21] Нилийнзагас үхэж, Нил өмхийрсөнд, египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй болсон. Египетийн бүх газарт цус байв.
[22] ГэвчЕгипетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд, Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
[23] Фараонбуцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй.
[24] Египетчүүдбүгдээрээ Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир, уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав.
[25] ЭЗЭННилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.