[1] Дараа нь Тэр Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.
[2] ЗөвхөнМосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв.
[3] Мосеирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.
[4] МосеЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо.
[5] Израилийнхөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв.
[6] Мосецусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав.
[7] ТэгээдМосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд —ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.
[8] ТиймээсМосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан, —Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.
[9] Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,
[10] ИзраилийнБурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.
[11] Гэсэнч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.
[12] ЭЗЭН Мосед —Чи ууланд гарч, Над уруу ирээд, энд бай. Би чамд чулуун хавтанг хууль ба тушаалын хамт өгье. Тэдгээрийг Би тэдэнд заавар болгон бичсэн юм гэв.
[13] ТиймээсМосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.
[14] Харинахмадуудад хандан тэр —Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон, Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв.
[15] ТэгээдМосе ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв.
[16] ЭЗЭНийцог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав.
[17] Израилийнхөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.
[18] Мосеүүлэн дунд орж, уул өөд гарав. Мосе уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.