[1] Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас ажээ.
[2] Тэртүүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийжээ.
[3] Тэравдарт зориулж дөрвөн хөл дээр нь дөрвөн алтан цагиргуудыг, нэг талд нь хоёр цагираг, нөгөө талд нь хоёр цагираг байхаар хийжээ.
[4] Тэгээдхуайс модоор дамнуургууд хийж, тэдгээрийг шижир алтаар бүрэв.
[5] Авдрыгзөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв.
[6] Тэршижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ.
[7] Тэрхоёр алтан херубуудыг хийсэн. Тэдгээрийг өршөөлийн суудлын хоёр үзүүрт давтан хийв.
[8] Нэгхерубыг нэг захад нь, нөгөө херубыг нөгөө захад нь буюу херубуудыг хоёр үзүүрт нь өршөөлийн суудалтай нэгтгэн хийв.
[9] Херубуудындалавчнууд дээш дэлгэгдсэн бөгөөд далавчаараа өршөөлийн суудлыг бүрхсэн байв. Тэдний нүүр нь бие бие уруугаа харсан ба херубууд нь өршөөлийн суудал уруу харсан байв.
[10] Тэгээд тэр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв.
[11] Тэрээртүүнийг шижир алтаар бүрж, бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.
[12] Мөнтүүнийг бүхэлд нь тойруулан алганы энгээр хөвөө хийв. Хөвөөг бүхэлд нь захлан алтан эмжээр хийв.
[13] Тэртүүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуулав.
[14] Хөвөөнийдэргэд цагиргууд буюу ширээг зөөх дамнуургуудад зориулсан тогтоогчууд байжээ.
[15] Ширээгзөөх дамнуургуудыг тэр хуайс модоор хийж, тэднийг алтаар бүрэв.
[16] Ширээндээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ.
[17] Тэгээд тэр шижир алтаар дэнлүүний суурийг бүтээв. Тэрээр дэнлүүний суурь болон ишийг давтаж түүний хундаганууд, болцуунууд, цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбов.
[18] Дэнлүүнийсуурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв.
[19] Гурванхундага нь нэг салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Нөгөө гурван хундага нь нөгөө салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Дэнлүүний сууриас гарч ирэх зургаан салааны хув
[20] Дэнлүүнийсууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага байлаа.
[21] Дэнлүүнийсууриас гарах зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу, хоёр дахь хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв.
[22] Тэдгээрийнболцуунууд болон салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байв. Бүхэлдээ энэ нь шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ.
[23] Тэртүүний долоон дэнлүүг галын чимхүүр ба тавиуруудтай нь хамт шижир алтаар хийв.
[24] Дэнлүүнийсуурь болон бүх хэрэгслийг нь нэг талант шижир алтаар бүтээв.
[25] Тэгээд тэр хуайс модоор утлагын тахилын ширээг хийсэн ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байв. Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байв.
[26] Тэрээроройг болон хажуу талуудыг нь бүхэлд нь тойруулаад, эврүүдийнх нь хамтаар уг тахилын ширээг шижир алтаар бүрэв. Тэр бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.
[27] Түүнийгзөөх дамнуургуудыг тогтоох хоёр алтан цагиргийг эмжээрийнх нь доор, хоёр эсрэг талд нь хийжээ.
[28] Тэрээрхуайс модоор дамнуургуудыг хийж, тэднийг алтаар бүрэв.
[29] Тэрээрариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.