Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:04

[1] ЭЗЭН Мосед —Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.

[2] "Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг гуйгтун" хэмээн ард түмэнд сонсго хэмээв.

[3] ЭЗЭНегипет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе Египет улсад Фараоны зарц нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.

[4] Мосе —ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шөнө дунд Би Египетийн дундуур явна.

[5] Сэнтийдээзалрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно.

[6] Египетийнбүх нутагт урьд өмнө байгаагүй, бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно.

[7] ХаринИзраилийн хөвгүүдийн хүн малынх нь ч эсрэг нохой хуцаж боргохгүй. Ингэснээр ЭЗЭН Египет ба Израилийн хооронд зааг тавьсныг та нар мэдэх болно".

[8] Таныэдгээр бүх зарц нар над уруу ирээд, надад мөргөж "Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач" гэцгээсний дараа л би гарна гээд маш хилэгнэн, Фараоныхаас гарав.

[9] ЭЗЭН Мосед —Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олон болно хэмээв.

[10] Мосе, Аарон нар эдгээр бүх гайхамшгуудыг Фараоны өмнө үйлдсэн боловч, ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг өөрийн нутгаас явуулсангүй.

Египетээс Гарсан Нь — Chapters