[1] Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь —
[2] Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав.
[3] Чинийтэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл,
[4] хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,
[5] улаанаарбудсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,
[6] гэрэлтүүлгийнтос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,
[7] ониксчулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.
[8] Битэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.
[9] Асарболон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.
[10] Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг.
[11] Чиавдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.
[12] Читүүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна.
[13] Чихуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр.
[14] Тэдгээрээравдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.
[15] Дамнуургууднь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй.
[16] Минийчамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.
[17] Чиөршөөлийн суудлыг шижир алтаар хий. Түүний уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.
[18] Өршөөлийнсуудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий.
[19] Нэгхерубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий.
[20] Херубуудындалавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна.
[21] Өршөөлийнсуудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.
[22] ТэндБи чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.
[23] Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий.
[24] Читүүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий.
[25] Ширээндзориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж.
[26] Түүндзориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул.
[27] Цагиргууднь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.
[28] Чихуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно.
[29] Чиундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий.
[30] Чиширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.
[31] Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурь болон суурь, ишийг давтаж, түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо.
[32] Дэнлүүнийсуурийн хажуугаас зургаан салаа гарах бөгөөд гурван салаа нь түүний нэг хажуугаас, гурван салаа нь түүний нөгөө хажуугаас гарна.
[33] Гурванхундага нь нэг салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Мөн гурван хундага нь нөгөө салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд адил хий
[34] Дэнлүүнийсууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага хий.
[35] Дэнлүүнийсууриас гарсан зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу байж, хоёр дахь хос салааны доор нэг болцуу байж, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна.
[36] Тэдгээрийнболцуунууд ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байна. Энэ бүгд шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл болно.
[37] Дараань чи түүний долоон дэнлүүг хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд байрлуулагдах ёстой.
[38] Галынчимхүүр ба тавиуруудыг нь шижир алтаар хий.
[39] Дэнлүүнийсуурийг эдгээр бүх хэрэгслийн хамт нэг талантын шижир алтаар хий.
[40] Чамдуулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.